Та бүхэн зөвлөөч би цаашдаа яавал дээр вэ?

2018-01-16 Нийгэм 0

 

Сайн байцгаана уу. Би 32 настай нэгэн бүсгүй. Нөхөр бид хоёр гэрлээд 11 жил болж байна. Хөөрхөн хүү охин 2-той элэг бүтэн сайхан л амьдарч байна. Энэ сайтад бичсэн бүсгүйчүүдийн захиаг уншихаар надтай адилхан хүн олон байх юмдаа гэж боддог бас эмзэг туяхан эмэгтэй хүнд ахадсан гэмээр ачааг нуруун дээрээ үүрч амьдралаа авч яваа тэдгээр бүсгүйчүүдээр бахархдаг. Би царай зүс, мэдлэг боловсрол, зан харьцаагаар хэнд ч гологдохгүй хүн харахад ер нь бол цоглог дажгүй хүүхэн гэдэг (өөрийгөө магтлаа гэж битгий бодоорой найзуудын маань дүгнэлтээр).

Миний нөхөр даруухан олон таван үггүй нүдэнд дулаахан хүн байдаг. Хөндлөнгөөс харахад бол намайг халамжтай нөхөртэй аз жаргалтай бүсгүй л гэж хардаг байх. Би тэгээд ч нэрэлхүү талдаа хүнд сул талаа харуулах дургүй хүн л дээ. Миний нөхөр хүүхэн шуухан гэж явдаггүй өөрөө ч тийм болохоор тэр үү намайг ч нэг их хардаад зовоогоод байдаггүй тааваар минь байлгадаг л даа. Би ч найз нөхөдтэйгөө уулзаад шоудвал шоудчихдаг гэхдээ гэр амьтай хэзээ ч ар гэр үр хүүхдээ умартаж явсан удаагүй. Нөхөр маань 2 хүүхэддээ халамжтай хоол сайн хийдэг ер нь юм юманд их эвлэгхэн гэрийн ажил дээр ч чи би гээд байдаггүй хэн боломжтой нь л хийчихдэг тэр тал дээр их ардчилсан гэр бүл. Даанч тэр хэтэрхий хэнэггүй амьдардаг.

Анх танилцаж байхад л тэр маань сургуулиа хаячихсан хувиараа юм хийнэ гээл эхэлж байлаа. Би тэр үед оюутан хичээл ном гээд л явдаг намайг гэсэн олон л залуучууд байсан. Тэдэн дотор ирээдүйтэй бол ирээдүйтэй бас зарим мөнгөтэй ч хүмүүс байсан. Би гэхдээ өнгө мөнгө хараагүй ээ нөхөртөө үнэхээр хайртай болж ганцхан түүнтэй л сууна гэж шийдсэн. Хамаг юмаа тэгээс эхэлж цэвэр өөрийн хүчээр одоо бол хүнээс дутахгүй л амьдарч явна. Энэ хугацаанд би төгсөнгүүтээ ажилд орж карьерээ ч хөөрхөн ахиулсан харин нөхөр маань урьдын адил ажилтай ч юм шиг үгүй ч юм шиг, тэгээд бас нилээн ууна. Уух шалтгаан бол мундахгүй. Ажил бүтсэнгүй гэж нэг ууна, ажил бүтлээ гэж нэг ууна. Бас энд тэндхийн найз нөхөдтэй таарлаа уулзлаа гээл…

Тамхи бол угаасаа л татдаг байсан. Бид хоёр анх үерхдэг байхад би хайртайн болохоороо архи тамхинаас болиулах гэж айлгаж нэг үзнэ салж нэг үзнэ нилээн л юм болдог байлаа. Тэгээд дийлээгүй ээ. Тэгээд уг нь бусад нийтлэл дээр бичсэн байдаг шиг агсан согтуу тавих гэх мэт гаж зан байхгүй надад загнуулаад л унтдаг л даа уухаараа. Би хамт уугаад байдаг найз нөхдийг нь анх буруутгаж тэднийг л манай хүнийг уруу татаад байдаг гэж ханддаг байсан гэхдээ сүүлдээ больсон ямар тэд ам руу нь цутгасан биш дээ манай хүний цэвэр буруу гэж бодох болсон. Би нэг их айхтар биш ч гэсэн боломжийн орлоготой л доо. Энэ хэдэн жил айл гэрийн ихэнх зүйлийг би зохицуулсаар ирсэн. Худалдан авалт билл тооцоо гээд айл гэрийн дундын зардлыг би л хийдэг. Ганц санхүү дээр ч биш амьдралд байдаг ихэнх санаачилгыг би гаргаж би л хэрэгжүүлээд байгаа юм шиг санагддаг хааяа.

Манай хүн нэг л их тайван хүн, болно доо болно гээд л бас намайг их адгуу гэнэ. Би болохоор залуу байгаа дээрээ их зүйл амжуулж боломж юу байна тэр бүгдийг судалж явдаг аль болох дээшээ л тэмүүлдэг. Даанч нэг нь д хичээгээд байдаг. Заримдаа боддог. Би чинь уг нь нөхөртэй хүн шдээ. Ямар азтай хүүхнүүд нь нөхрөөсөө сайхан бэлэг авдаг, эсвэл үгүй ядахдаа цалингаараа өөртөө зориулаад зад шопинг хийчихдэг, өдөр тутмын амьдралдаа санаа зовохгүй явдаг юм бол гэж. Би нөхөртөө итгэж боломж өгсөн. Залуу хүн юманд хүрнэ гэж их хүлээдэг байлаа. Өөрөө ар гэрийн аар саар асуудлыг нуруун дээрээ үүрээд нөхрөө илүү том сэтгэж байгаа гэж найддаг байсан. Даанч хэтэрхий удаан боломж олгосон шиг санагдах боллоо. Сүүлдээ энэ хүн маань бүр ийм байх ёстой гэсэн шүү бодолтой болчиж. Нас ч 30 гараад явчихлаа. 35 хүртлээ байр сууриа олоогүй эр хүн цаашдаа олохгүй гэж нэг үг байдаг даа.

Миний ажил хэргийн хүрээлэл дотор олон л эрчүүд байдаг. Тэдэн дотор сэргэлэн овсгоотой, ар гэрээ сайхан аваад явдаг хариуцлагатай эрчүүд олон л байдаг. Чухам бусад тал дээрээ ямрыг нь мэдэхгүй л дээ. Гэхдээ би нөхрөө тэднээс дутахгүй л яваасай гэж хүсдэг юм. Уг нь энэ чинь эр хүний гол чанар биздээ. Би шалдар булдар зүйл дээр нэг их хэрүүл хийгээд байх дургүй амьдрал үр хүүхдийнхээ төлөө л яваа юм чинь би чи гээд яахав гээд явдаг ч хааяа тэсэлгүй тэсэрчих юм аа арай шудрага бус санагдаад. Би нөхрөө бодвол ааштай гадагшаа хүн л дээ гэхдээ буулт их зөөлөн. Наанаа өндөр шаардлага тавина уурлана даанч хариу үйлдэл байхгүй. Тэгээд олон жилийн явцад зөөлөн хатуугаа гэж миний итгэл ч улам багассаар сүүлдээ энэ хүнийг уухаа л боличоосой тэр мөнгө төгрөг олох нь ч яамай гэж хүртэл боддог болсон байна.

Та бүхэн боддоо би хүүхэд харж гэрт удаан сууж үзсэнгүй үргэлж ажилласаар л… Гэртээ цөөхөн сар суухдаа ч хүртэл хамаг зүйлийг зохицуулсан хэвээрээ байсан. Хүн хэтэрхий зөөлөн байх бас дэмий юм аа. Тэгээд адилхан гөжөөд суучих гэхээр амьдрал зогсчих гээд байдаг. Хүүхдүүдээ эрүүл саруул гэртээ тохь тухтай байхыг эрхэмлэдэг болохоор тэгээд л буулт хийгээд байдаг юм уу даа. Залуу хүн сайхан амьдармаар л байхын. Сэтгэл нь бол муу хүн биш, би гэртээ тоотой хоол хийдэг, бас хүүхдүүдээ намайг ажил сургуулиас тогтмол зөөнө. Яагаад энэ захиаг бичиж байна вэ гэхээр өчигдөр бид жаахан маргалдсан юм аа. Бас нэг санхүүгийн асуудал миний толгой дээр буухаар нь тэсрээд энэ янзаараа би чамайг насны эцэст тэтгэврээрээ тэжээхийн байна л даа гэсэн чинь намайг өөрийгөө их юманд бодсон чамтай чамгүй амьдарийшд гэж байгаам. Цагаа тулвал амьдрах л байх л даа тэгэхдээ надад тэр хүн талархах нь битгий хэл үл ойшоож харьцаж байгаа нь гомдолтой санагдаад…

Энэ бүхнээс болж салах сарних бодол үгүй ч гэсэн насаараа ингэж сэтгэл дундуур амьдармааргүй байна. Би хааяа ингэж амьдрах гэж зүтгэсээр хөгширч нөхөр маань ч гэсэн улам их уудаг болчуул яанаа гэж айдаг. Энэ миний мөрөөдлийн амьдрал байсан гэж үү гээд л. Бас хайртай хүн гэж гүйхээр өөрийгөө бодоод өөр ирээдүйтэй хүнтэй суусан бол миний амьдрал ямар байх байсан бол гэж хааяа боддог. Гэхдээ миний сонгосон амьдрал л энэ юм хойно одоо яах ч билээ. Та бүхэн зөвлөөч би цаашдаа яавал дээр вэ?

Холбоотой мэдээ

Зочид буудлуудын өрөөнд хүн олноор оруулсан эсэхэд гэнэтийн шалгалт хийжээ

Нийслэлийн Онцгой комиссын нэгдүгээр сарын 25-ны цахим хурлаар Зочид буудлуудын үйл ажиллагааг нээсэ

2021-01-26

Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг УОК-оос үүрэг болгожээ

Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийн хурал өнөөдөр цахимаар хуралджээ. Улсын онцгой

2021-01-26

Т.Ням-Очир: Хоёрдугаар сарын 1-нээс хичээлийн шинэ улирал эхэлж, орон даяар теле хичээл орно

2020-2021 оны хийчээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх долоо хоногийн Даваа гараг буюу хоёрдугаар са

2021-01-26

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...