Хүүхдийн IQ ээжийн генээс өвлөгддөг болохыг эрдэмтэд тогтоожээ

2018-01-16 Зөвлөгөө 0

 

Хүүхдийн IQ, сэтгэх бодох чадвартай холбоотой яриа гэр бүл дотор гарах бүрт “Миний сэтгэн бодох чадвар ээжээс өвлөсөн” гэж хэлэх нь тун ховор. Тэгвэл “Psychology Spot” сэтгүүлд гарсан шинэ судалгааны дүнд хүүхэд аав, ээжийнхээ генийг аль алинийг нь өвлөдөг бөгөөд оюун ухаан, сэтгэн бодох чадварын ген нь ээжээсээ удамшдгийг нотолсон тухай Time мэдээлэв.

Оюун ухаан, сэтгэн бодох чадварын ген Х хромсомд байрладаг бөгөөд эмэгтэй хүнд хоёр Х хромсом байдаг тул хүүхдүүд ээжээсээ өвлөж авах магадлал хоёр дахин ихэсдэг гэсэн үг. Хэдийгээр аав нь оюун ухааны зарим генийг өвлүүллээ ч зөвхөн ээжийн талаас сэтгэн бодох чадварын ген давхар ирсэн үед л энэ нь хүүхдийн тархинд нөлөөлдөг байх магадлал өндөр гэнэ. Үүний адил зөвхөн аавын талаас ирсэн ген л шийдвэрлэх нөлөө үзүүлдэг генүүд бий.

Өөр баталгаа хэрэгтэй юу? АНУ-ын Нийгмийн болон эрүүл мэндийн шинжлэх ухааны судалгааны нийгэмлэгээс 1994 онд ижил төстэй судалгаа явуулж, 14-22 насны 12868 хүнтэй ярилцлага хийхэд үр дүн мөн ижил буюу ээжийн талын ген оюун ухаанд илүү нөлөөлдөг нь тогтоогдож байжээ.

Холбоотой мэдээ

АНХААР: Хүүхэд гар утас, зурагт үзэж суухад тархинд нь “стресстэж байна” гэх дохио очиж, дархлаа нь унадаг

Хөл хориотой холбоотойгоор хүүхдүүд гэртээ байгаа нь дэлгэцний хамааралтай болгох нөхцөл бүрдүүлж ба

2021-01-18

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.I.18-24

Долоо хоног /2021.I.18-2021.I.24/-ийн өрнийн зурхайг хүргэж байна. Хонь Итгэл дүүрэн долоо

2021-01-18

“C” дүнтэй сурагчид амьдрал дээр илүү амжилттай байдаг

1. Тэд бусдын ойлгохыг хүсдэг зүйлийг хэдийнэ ойлгочихсон байдаг “С” авдаг сурагчид анги дээр

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...