fbpx

Дональд Трампын эрүүл мэндэд илүүдэл жингээс өөр асуудал байхгүй гэж дүгнэжээ

2018-01-17 432

 

Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш нэг жил орчмын дараа Дональд Трамп анх удаа эрүүл мэндийн үзлэгт орсон юм.

Өнгөрсөн долоо хоногт болсон үзлэгийн үр дүнг өчигдөр АНУ-ын ерөнхийлөгчийн эмч, адмирал Ронни Жэксон хэвлэлүүдэд танилцуулжээ.

Тэрээр Трампын биеийг “цоо эрүүл, бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллах боломжтой” гэж дүгнэсэн байна.

Америкийн үе үеийн ерөнхийлөгч нараас хамгийн ахмадад тооцогдож байгаа 71 настай Трампын хувьд бие бялдар, сэтгэцийн хувьд хэвийн, зөвхөн илүүдэл жингээ хасах, холестеролын түвшингээ бууруулах шаардлагатай гэж эмч нар дүгнэжээ.

Түүний биеийн өндөр 188 см бол биеийн жин нь 108 кг байгаа гэнэ.

Тиймээс дасгал хөдөлгөөн, зөв хооллолтын дэглэмээр 5-7 кг хасах шаардлагатай гэж зөвлөжээ. Мөн цусан дахь LDL төрлийн холестеролын түвшин 0.1 литр тутамд 143 мг байгаа нь санаа зовоох асуудал болж байгаа гэнэ. Энэ түвшин 100 мг-аас хэтэрвэл эрүүл бус гэж үздэг байна.

Тиймээс Трампын LDL холестеролын түвшнийг 120 хүртэл буулгах зорилт тавьж байгаагаа Жэксон эмч мэдээлжээ.

Трамп өөрөө дасгал хөдөлгөөнөөс илүүтэй хоолны дэглэм баримтлах хүсэлтэй байгаагаа эмч нарт хэлсэн байна. Сүүлийн үед АНУ-ын ерөнхийлөгчийн сэтгэцийн байдал эрүүл эсэх талаар олны дунд янз бүрийн яриа гарах болсон. Хэдийгээр үзлэгт сэтгэцийн эрүүл мэндийг шалгах ажил багтдаггүй ч Трампын хувийн хүсэлтээр нэмж оруулсан байна.

Тэгвэл түүний сэтгэцийн эрүүл мэндэд санаа зовоох ямар ч асуудал байхгүй гэдгийг Жэксон мэдэгджээ.

Сэтгэцийн эрүүл мэндийг шалгах 30 асуулттай тестийг Трамп 100 хувь алдаагүй бөглөж чадсаныг тэр мэдээлсэн байна. “Ерөнхийлөгч албан үүргээ биелүүлэх бүрэн чадвартай байна. Тэр бүрэн эрхийн хугацаагаа дуустал, хэрвээ дахин сонгогдвол дараагийн хугацаагаа ч дуустал ажиллах чадвартай” хэмээн Ронни Жэксон эцэст нь дүгнэжээ.

Адмирал Жэксон 2013 онд өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн тушаалаар АНУ-ын ерөнхийлөгчийн эмчээр томилогдож байсан юм.

Эх сурвалж: Business Insider

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Элтон Жон “Rocket hour” хөтөлбөрөөрөө “The Hu” хамтлагийг танилцуулжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алдарт дуучин Элтон Жон өөрийн хөтлөн явуулдаг "Rocket hour" хөгжмийн хөтөлбө

2019-10-15

Өмнөд Солонгосын хууль зүйн шинэ сайд албан тушаалаасаа огцорлоо

Өөрөө болон гэр бүл нь авлигын хэд хэдэн хэрэгт холбогдоод байгаа Өмнөд Солонгосын хууль зүйн сайд Ч

2019-10-15

58 жилийн өмнө Солонгос Азид сүүлээсээ 2т ордог ядуу орон байв

1961 онд Өмнөд Солонгос Азид сүүлээсээ 2т ордог ядуу орон байлаа. Тэдэнд баялаг ч байсангүй, мөнгө ч

2019-10-09