NHK суваг Хойд Солонгос пуужингийн довтолгоо эхлүүлсэн тухай хуурамч түгшүүр зарлажээ

2018-01-17 Дэлхийд 0

 

Японы үндэсний олон нийтийн телевизийн суваг NHK өчигдөр Хойд Солонгосын пуужингийн довтолгооны талаар хуурамч түгшүүр зарлаж, иргэдийг хоргодох байранд орохыг анхааруулжээ.

Гэвч хэдхэн минутын дараа үүнийгээ алдаа байсныг мэдээлж, залруулсан байна. Пёньяны дэглэм Япон, АНУ-д цөмийн цохилт өгөхөөр байнга сүрдүүлж байгаа. Өнгөрсөн Бямба гарагт Хавайд мөн ийм хуурамч түгшүүр зарлагдаж, арлын оршин суугчдыг айлгасан юм.

Орон нутгийн цагаар 6:55 цагт NHK сувгийн зарласан түгшүүрт “Хойд Солонгос пуужин харвалаа. Иргэдийг барилга дотрох, газар доорх хоргодох байруудад орохыг засгийн газар зөвлөж байна” гэжээ.

Ийм мэдээлэл тус сувгийн вэбсайт, гар утасны сүлжээгээр тарсан юм.

Гэвч үүнээс 5 минутын дараа NHK залруулга гаргаж, алдаа байсныг мэдээлжээ.

Үдшийн 9:00 цагийн мэдээллийн хөтөлбөрөөр “Интернэтээр мэдээлэл түгээх төхөөрөмжийн буруу ажиллагаанаас болж худлаа мэдээлэл цацагдсанд бид уучлал гуйж байна” гээд хөтлөгч нь камерны өмнө гүнээ мэхийн ёсолсон байна.

Хавайд зарлагдсан түгшүүр нь ажилтны алдаанаас болсныг сүүлд албаны хүмүүс тайлбарлаж байв.

Ийнхүү дөрөв хоногийн дотор АНУ, Японд дараалан хуурамч түгшүүр зарлаж, иргэдийг түгшээсэн явдал тохиолдлоо.

Эх сурвалж: Japan Today

Холбоотой мэдээ

Жо Байден тангараг өргөлөө /зураг/

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден Капитолын ордны өмнө тангараг өргөж үүрэг ажилдаа орлоо.

2021-01-21

Япон улсын долоон мужид нэмж онц байдал зарлалаа

Япон улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир тус улсы

2021-01-14

Туркийн Истанбул хот 45 хоногийн усны нөөцтэй болжээ

Турк улсад сүүлийн арван жилд тохиогоогүй ган гачиг болж байгаагаас шалтгаалан томоохон хотууд нь ус

2021-01-14

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...