Тайландын цагдаагийн албаныхан 72 настай Японы якузаг Бангкок хотын хойд хэсгийн ЛопБури дүүргээс баривчилжээ. Өдгөө 72 настай Шигихару Ширай гэгч нь өмнө нь Японд өрсөлдөгч бүлгийнхээ гишүүний амийг хөнөөсөн хэрэгт холбогдож улмаар Тайланд улс руу зугтан тэндээ арав гаруй жил толгой хорогдож байсныг цагдаагийн байгууллагынхан тогтоосон байна.
Харин өнгөрөгч оны наймдугаар сард түүний бие дүүрэн шивээсийг ихэд сонирхсон нэгэн Тайланд хүн зургийг нь авч Фэйсбүүк сүлжээнд тавьснаар тэр даруйдаа шуугиан дэгдээжээ. Түүний бие дээрх содон шивээснүүд болон чигчий хуруу нь тасарсан байсан нь Японы гэмт бүлгийн гишүүн гэдгийг нь цагдаа нарт барьж өгчээ. Шигихару Ширай дээр 2-3 сар тутамд Япон холбоотнууд нь зочилж, арван мянган батт буюу 312 америк доллартай тэнцэх хэмжээний мөнгө өгдөг байсан аж. Тэрбээр Тайланд эмэгтэйтэй гэр бүл зохиож 1арав гаруй жил нам гүм амьдарч байжээ.
0 cэтгэгдэлтэй