СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРНА

2018-01-17 Нийгэм 0

 

Энэ сарын сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг ЦУОШГ-аас анхаарууллаа. Тодруулбал, нэгдүгээр сарын 18-20-нд нутгийн хойд хэсгээр, 21-23-нд ихэнх нутгаар, 24-25-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, сарын эцсээр зарим газраар цас орж, 21-23-нд ихэнх нутгаар хүчтэй салхилж, говь талын нутгаар зарим үед 16-18м/с хүрч цасан шуурга шуурах төлөвтэй байна. Цасны улмаас зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсч зам тээврийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах төдийгүй баруун, төв, зүүн аймгуудын цас ихтэй газруудын цасны зузаан улам нэмэгдэж, малын бэлчээрлэлт, өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг анхаарууллаа.

Нэгдүгээр сарын 21-нээс хүйтний эрч ихэнх нутгаар эрс чангарч 27-ныг хүртэл шөнөдөө Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эх, Дархадын хотгороор -45..-50 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын саваар -35..-40 градус, бусад нутгаар -29..-34 градус хүрч чангарах төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Холбоотой мэдээ

Коронавирусийн халдвар батлагдсан тул СБД-ийн III хорооны 45 дугаар байрыг цагдаагийн хамгаалалтад авлаа

Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэр дэх 45 дугаар байрны оршин суугчаас коронавирусийн халд

2021-01-23

Зочид буудлуудын үйл ажиллагааг өнөөдрөөс нээжээ

Нийслэлийн Засаг даргын А/25 тоот захирамжийн дагуу өнөөдрөөс эхлэн үсчин, гоо сайхан, хумс заслын ү

2021-01-23

Төрийн шагналт, “Баян Монгол” чуулгын удирдаач Б.Ганбат таалал төгслөө

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Баян Монгол" чуулгын удирдаач Б.Ганбат 2021 оны нэгдүгэ

2021-01-23

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...