Г.Маралмааг хүчиндсэн гэх цагдаа ГЭРЭЭСЛЭЛ бичиж үлдээгээд амиа хорложээ

2018-01-18 Нийгэм 0

 

Дөрвөн настай охины амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, шүүхээс 23 жилийн хорих ял аваад буй Г.Маралмаа давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн билээ. ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид буй тэрээр хэрэг шийдвэрлэх явцад цагдаагийн алба хаагчид хүчиндүүлсэн хэмээн өнгөрөгч дөрөвдүгээр сард цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.

Г.Маралмаа өргөдөлдөө “2016 онд ялтан Г.Маралмаа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хэргийн материалтай танилцаж байхдаа тус шүүхийн цагдаа, дэслэгч Б-д халуун усны өрөөнд хүчиндүүлсэн, шалгаж өгнө үү гэжээ.

Дээрх гомдлын дагуу холбогдох албаныхан шалгаж эхэлсэн бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж гэрчүүдээс тайлбар мэдээлэл авч, хэргийн газрын камерын бичлэгийг хавтаст хэрэгт авчээ.

Мөрдөн байцаалтын явцад Г.Маралмааг хүчиндсэн гэх цагдаагийн дэслэгч Б мэдүүлэхдээ “Би ялтан Г.Маралмааг хүчиндээгүй. Хэргийн материалтай танилцах үеэр тэр өрөөнд хамт байсан нь үнэн. Гэвч түүний хэлж байгаа шиг явдал болоогүй. Толгой өвдөөд байхаар нь толгойгоо бариулсан” хэмээн мэдүүлжээ.

Түүний энэхүү мэдүүлгийг тухайн үед хамт байсан цагдаа нар нь нотолсон тухай хэргийн материалд хавсаргажээ. Дээрх хэргийг Мөрдөн байцаах Тусгай субъектын хэлтэст шалгаж байсан боловч хэргийг шалгах явцад Г.Маралмааг хүчиндсэн гэх дэслэгч Б нас барсан учир хэргийг хаах эсэх тухай хэлэлцэж эхэлжээ. Дэслэгч Б-ийн амиа алдсан байдлыг зарим эх сурвалж “Зүрх нь хаагдсан” гэж мэдэгдэж байгаа ч тэрээр амиа хорлосон нь тодорхой байгаа ажээ.

Зураг: Дэслэгч Б-ын амьдардаг байсан хорооны байр

-ЯЛТАН Г.МАРАЛМААГ БУСДЫГ АМИА ХОРЛОХОД ХҮРГЭСЭН ГЭМТ
ХЭРЭГТ ТАТАЖ БОЛЗОШГҮЙ-

Өнөөдрөөс хоёр хоногийн өмнө буюу тавдугаар сарын 3-ны өдөр дэслэгч Б гэртээ амиа алдсан байдалтай олджээ. Тэрээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Долоон буудлын орчимд байрлах … тоот хашаанд гэр бүлийн хамт амьдардаг байжээ. Хэрэг гардаг өдөр дэслэгч Б хүнтэй уулзмааргүй байна хэмээн гэртээ ганцаараа үлджээ. Улмаар оройн 17:00 цагийн орчимд гэрт нь дүү нь ирэхэд дэслэгч Б өөрийнхөө хоолойг олсоор боож, амиа алдсан байдалтай олдсон байна.

Хэргийн газарт харъяа цагдаагийн алба хаагчид үзлэг шинжилгээ хийж, талийгаачийн гэрийнхэндээ бичиж үлдээсэн гэрээслэл олсон тухай баттай эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, тэрээр нас барахынхаа өмнө “Би худал зүйлд гүтгэгдэж амьдарч чадахгүй нь. Гэрийнхнээсээ уучлалт хүсэж байна”гэх утгатай бичиг үлдээсэн байжээ.

Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийн газрын үзлэгээр дэслэгчийн үхэлд ямар нэг гадны нөлөө байгаагүй, амиа хорлосон гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа гэлээ. Талийгаачийн үлдээсэн гэх гэрээслэл бичгийг харъяа прокуророос шалгахаар авч явжээ. Түүний үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор цогцосыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгт шилжүүлсэн байна.

Талийгаачийн ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар, дэслэгч Б гэр бүл зохиогоод удаагүй байсан, Г.Маралмааг хүчиндсэн гэх хэргээр шалгагдаж эхэлснээс хойш намайг худал хэрэгт гүтгэх гэж байна хэмээн ойр дотныхондоо ярьж байжээ. Мөн хэрэгт сэжиглэгдсэнээс үүдэн түүнийг ажлаас нь түр чөлөөлсөн, сүүлийн өдрүүдэд маш их сэтгэлээр унасан байдалтай байсан гэдгийг хэлж байв.

Талийгаач Б нь Г.Маралмаад гүтгэгдсэний улмаас амиа хорлосон нь эцсийн байдлаар тогтоогдож, гэрээслэл нь түүнийх мөн болох нь баримтаар нотлогдвол энэ нь бусдыг амиа хорлоход хүргэсэн эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоногэдгийг албаныхан хэлж байна. Өөрөөр хэлбэл, талийгаач Б гүтгэгдсэний улмаас амиа хорлосон бол хүн амины хэргээр 23 жилийн ял аваад буй Г.Маралмаад Монгол улсын Эрүүгийн хуулийн 95-р зүйлийн нэг буюу бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэгт татаж шалгах үндэслэлтэй аж. Ийнхүү үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулахаар Г.Маралмаагийн өмгөөлөгчтэй холбогдсон боловч тэрээр ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсан юм.

Эх сурвалж http://www.medee.mn

Холбоотой мэдээ

Хөл хориог урт хугацаанд биш богино, олон дахин тогтоох нь үр дүнтэй

Судлаачдын бүлгээс цар тахлын үед хөл хориог ямар хугацаанд тогтоох нь тархалтыг бууруулахад илүү үр

2021-01-15

2021 он коронавирусийн халдварын тархалт ихтэй, хүнд үе байхыг ДЭМБ-аас анхааруулжээ

Мутацид орсон шинэ хувилбарыг Норвегийн эрдэмтэд судалжээ. Тус судалгааны үр дүнг ЭМЯ-ны ахлах шинжэ

2021-01-15

Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусын оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авчээ

Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавируст халдвар авсан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тог

2021-01-15

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...