Улаан Үдийн дунд сургуульд халдлага гарч, Буриадын тэргүүн яаралтай нутаг буцжээ

2018-01-19 Дэлхийд 0

 

Өчигдөр орой Улаан Үд хотын ойролцоох Сосновый Бор тосгоны дунд сургуульд зэвсэгт халдлага гарсан байна.

Өглөө эрт энэ хэргийг үйлдсэнд сэжиглэн есдүгээр ангийн сурагчийг цагдаа нар баривчилжээ. Түүнийг тус сургуулийн долдугаар ангийн сурагчид руу сүхээр зэвсэглэн довтолсон гэж мөрдөгчид үзэж байна.

Тэр бас Молотов коктейль гэгддэг гар хийцийн тэсрэх бодис анги дотор шидэж, гал тавьжээ.

https://twitter.com/taygainfo/status/954240034718339073

Халдлагын улмаас ангийн багш болон сурагчид шархдсан тухай мөрдөн байцаагч нь мэдээлсэн байна. Хэргийг ямар шалтгаанаар үйлдсэн болохыг тодорхойлоогүй байна гэжээ.

Гал түймрийн улмаас сургууль орчмоос 500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Зарим эх сурвалж халдлагыг сурагчийн дүрээр халхалсан гурван этгээд үйлдсэн гэж мэдээлжээ.

Буриадын БНУ-ын засаг захиргааны тэргүүн Алексей Цыденов энэ хэргийн талаар мэдээлэл авсны дараа Монгол улсад хийж байсан айчлалаа хугацаанаас нь өмнө дуусгаж, буцсан тухай албаныхан мэдээлсэн байна.

Эх сурвалж: SputnikNews

Холбоотой мэдээ

Жо Байден тангараг өргөлөө /зураг/

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден Капитолын ордны өмнө тангараг өргөж үүрэг ажилдаа орлоо.

2021-01-21

Япон улсын долоон мужид нэмж онц байдал зарлалаа

Япон улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир тус улсы

2021-01-14

Туркийн Истанбул хот 45 хоногийн усны нөөцтэй болжээ

Турк улсад сүүлийн арван жилд тохиогоогүй ган гачиг болж байгаагаас шалтгаалан томоохон хотууд нь ус

2021-01-14

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...