Дээд шүүх О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх боломжгүй гэж үзжээ

2018-01-19 Улс төр 0

 

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд Шүүхэд өнөөдөр хэлэлцлээ.

Шүүх бүрэлдэхүүн МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон даргаар О.Баасанхүүг бүртгэх боломжгүй гэж үзсэн байна.

МАХН-ын Их чуулган өнгөрсөн онд болж намын даргаа шинээр сонгож, дүрэмдээ өөрчлөлт оруулсан юм.

Шүүхийн шийдвэр бүрэн эхээрээ:

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай О.Баасанхүү нарын хүсэлтийг Дээд шүүх 2018 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр хэлэлцлээ.

Хүсэлт гаргагч О.Баасанхүү нь “2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн ээлжит бус Бага чуулганаас намын II Их чуулганыг хуралдуулах шийдвэрийг гаргасан, намын II Их чуулган 2017 оны 12 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд хуралдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулж , намын даргыг шинээр сонгосон тул бүртгүүлэх” хүсэлтийг гаргажээ.

МАХН-ын дүрмийн 9.1-д зааснаар МАХН-ын удирдах дээд байгууллага нь Их чуулган, намын төлөөллийн төв байгууллага нь Бага чуулган байх ба дүрмийн 10.3-т зааснаар Намын Их чуулганы хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага чуулганаас тогтоодог байна.

Улсын Дээд шүүх хүсэлтийг хүлээн авч, хуралдаанаар хянан хэлэлцэх явцад намын гишүүд нь Бага чуулганы гишүүдийн тоо, гишүүдийн нэрс, түүнчлэн намын гишүүн мөн эсэх талаар хоорондоо маргаантай, намын II Их чуулганыг хүчинтэй гэж үзэх боломжгүй байдал тогтоогдсон байна.

Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Намын эрх бүхий байгууллага өөрөө шийдвэрлэдэг тул Улсын Дээд шүүх МАХН-ын дүрэмд өөрчлөлт оруулах, намын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв гэж Улсын Дээд Шүүхээс мэдээллээ.

Холбоотой мэдээ

Өмнөговь аймгийн малчдыг татвараас чөлөөлөх хүсэлт гаргажээ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу ИТХ-ууд татвар тогтоох эрхтэй болсон. Үүний дагуу энэ жилээ

2021-01-19

Ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын 9–нд зохион байгуулахыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит

2021-01-19

Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгойн асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв

Дотоод болон гадаадын эх сурвалжууд сүүлийн үед идэвхтэй мэдээлж буй Оюу толгой төслийн асуудлаар Мо

2021-01-19

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...