Ширатаки тосгоны галт тэрэг ганцхан хүнд үйлчилдэг

2018-01-19 Нийгэм 0

 

Японы Хоккайдо аралд оршдог Ширатаки тосгон руу 60 жилийн турш хүн тээвэрлэдэг байсан галт тэрэгний чиглэл удахгүй хаагдах гэж байна. Шалтгаан нь одоо энэ чиглэлд зөвхөн ганц зорчигч өдөр бүр явдаг болжээ. Ширатаки тосгоны чиглэлд 1955 онд анх төмөр зам тавигдаж тосгоны хүүхдүүдийг сургуульд нь хүргэдэг байсан аж.

Сүүлийн жилүүдэд хотжилт, хүн амын хөгшрөлтөөс болоод хүүхдийн тоо цөөрч, одоо Ширатакид ердөө 36 хүн амьдардаг болжээ. Уг галт тэрэг сүүлийн гурван жил Кана Харада гэх сурагч охины хичээлийн хуваарьт тааруулан үйлчилдэг болжээ.

Энэхүү үйл явдлаас дүгнэн харахад Япон улсын засгийн газар залуу үе, ард иргэдийнхээ мэдлэг боловсролын тал дээр жижиг ч гэлтгүй ямар их анхаарч, хичнээн их хичээл зүтгэл гаргадгийг анзаарч болмоор.

Холбоотой мэдээ

Хөл хориог урт хугацаанд биш богино, олон дахин тогтоох нь үр дүнтэй

Судлаачдын бүлгээс цар тахлын үед хөл хориог ямар хугацаанд тогтоох нь тархалтыг бууруулахад илүү үр

2021-01-15

2021 он коронавирусийн халдварын тархалт ихтэй, хүнд үе байхыг ДЭМБ-аас анхааруулжээ

Мутацид орсон шинэ хувилбарыг Норвегийн эрдэмтэд судалжээ. Тус судалгааны үр дүнг ЭМЯ-ны ахлах шинжэ

2021-01-15

Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусын оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авчээ

Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавируст халдвар авсан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тог

2021-01-15

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...