АНУ-д ажиллах H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ

2018-01-19 Нийгэм 0

 

Өнөөдөр Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас визний асуудлаар мэдээлэл хийв. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын тоонд Монгол Улсыг оруулсан өчигдрөөс мөрдөгдөж эхэлсэн билээ. Тус визний журамтай холбогдуулан АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спэлбэрг хэлэхдээ “2017 оны тавдугаар сард Вашингтон руу Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас Монголчуудад улирлын чанартай ажлын виз олгох хүсэлт явуулсан. Бидний хүсэлтийг шийдэж өгсөнд баяртай байна. Үүнд хоёр төрлийн визний ангилал хамрагдаж байгаа юм.

-H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлуудад ажиллах хүч авах зориулалттай.

-H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлууд, жишээ нь аялал жуулчлалын салбарт ажилчин авахад ашиглагддаг

Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөрийн сертификат гэж гаргадаг. Үүнээс процесс эхэлдэг. H-2A визэнд дугаарын хязгаарлалт байхгүй бөгөөд H-2B виз дугаарын хязгаарлалттай. Конгрессоос ойролцоогоор 66,000 мянган ажилчин хүлээж авна гэсэн тоо байдаг. Ажилтан хүлээж авах хугацаа нь тухайн оны аравдугаар сараас дараа оны есдүгээр сар хүртэл хэрэгждэг. Монгол Улс маань өчигдрийн байдлаар АНУ-д хөдөлмөр эрхлэх орнуудын жагсаалтад орсон хэдий ч гуравдугаар сарын 1-нээс H-2B виз олгож эхэлнэ. Харин H-2A визийн хувьд дугаарын хязгаарлалт байхгүй учир хэзээ ч мэдүүлж болно.

Жил болгон АНУ-д хөдөлмөр эрхлэх орнуудын жагсаалт гаргахаар хэлэлцдэг. Дараагийн жилүүдэд Монгол Улс уг жагсаалтад хамрагдах боломжтой хэдий ч хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаална. Энэ жилийн гаргасан хөдөлмөр эрхлэлтийн жагсаалт энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 17 хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.

Энэ жилийн жагсаалтаас гурван улс орон хасагдсан байгаа. Шалтгаан нь тухайн улсын иргэд визийг зөв зохистой ашиглаагүйд байгаа юм. H-2A ба H-2B визэнд хамрагдаж байгаа хүмүүсийн үндсэн шалгуур нь тухайн ажлаа хийгээд эх орондоо зайлшгүй эргэж ирэх үндэслэлээ батлах явдал.

АНУ-ын Засгийн газар Элчин сайдын яам нь аливаа нэг хувь хүн этгээдэд ямар нэгэн байдлаар баталгаа өгөхгүй, тэдгээрийг дэмжиж ажилладаггүй гэдгийг тодотгож хэлье. Монголд виз авахад зуучилдаг иргэд, аж ахуйн нэгжүүд байдаг гэдгийг бид мэднэ. Харин тухайн этгээдүүд хуурамч бичиг баримт бүрдүүлэхэд туслаж байгаа бол бидэнд хандаарай” гэсэн мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ

Даваа гарагаас ТҮЦ, гар утас худалдаа болон барааны дэлгүүрүүд, цанын баазуудын үйл ажиллагааг нээх тухай хэлэлцжээ

Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссын хамтарсан хуралдаан өнөөдөр болсон талаар мэдээ

2021-01-16

Газар хөдлөлтийн дараах Хөвсгөл нуурын дүр төрх /зураг/

Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөнтэй холбогдуулан тус аймгийн Хамгаалалтын захиргаанаас иргэдэд м

2021-01-16

“Хүүхэд нь үймүүлээд байна гэх дуудлага ирэхэд бусдын амгалан тайван байдлыг хангахыг зөвлөдөг, торгодоггүй”

Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан иргэн, хуулийн э

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...