Д.Урианхайг Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшүүлжээ

2018-01-19 Нийгэм 0

 

Шведийн Нобелийн хорооноос манай улсын Шинжлэх ухааны академид 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд өөрийн орны зохиолчоо нэр дэвшүүлнэ үү гэсэн албан ёсны захидал ирүүлсний дагуу МЗЭ тэргүүтэй мэргэжлийн байгууллагууд Дамдинсүрэнгийн Урианхайг 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшүүлэхээр санал нэгдэж, холбогдох бичиг баримтыг Шведийн Нобелийн хороонд хүргүүлэхээр зэхээд байгаа аж.

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай өнгөрсөн онд “Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” хэмээх эрхэм хүндтэй шагналын анхны эзнээр тодорсон билээ.

БНСУ-ын Сөүл хотод төвтэй Азийн соёлын сангаас энэхүү шагналыг санаачилсан бөгөөд Азид тэргүүлэх яруу найрагтай гэж үзсэн Хятад, Япон, Монгол, Иран гэсэн дөрвөн орны найрагчдаас тус бүр нэг хүнийг сонгон, өрсөлдүүлжээ. Тэд манайхаас Д.Урианхай зохиолчийг сонгож, мэргэжлийн судлаач шүүмжлэгчдээр зохиол бүтээлийнх нь талаар өгүүлэл, шүүмж бичүүлэн хүлээж аваад, тухай бүрт нь англи, солонгосоор орчуулан, шүүгчдэд хүргүүлж байсан аж. Ингээд сонгогдсон дөрвөн яруу найрагчаас англи, франц, солонгос шүүгчдийн 100 хувийн саналаар Монголын зохиолч шалгарсан аж.

Холбоотой мэдээ

НӨАТ: Гурван сая төгрөгийн 28, таван сая төгрөгийн 2 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Тохиролд 2020 оны 12 дугаар сарын 1-31-ний

2021-01-24

Д.Наранзул: Үсчин, гоо сайхан болон томоохон захуудын үйл ажиллагааг нээсэн нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч, дэд захирал Д.Наранзул коронавируст халдвараас сэргийлэ

2021-01-24

Ихэнх нутгаар цасаар шуурч, хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, маргааш өдөр

2021-01-24

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...