Зөвхөн Би Чамд Хайртай гэдэг үгнээс илүү хүчтэй нөлөөлж, таны хайр сэтгэлийг бат бөх урт удаан хадгалах шидтэй 5хан үг…

2018-01-19 Зөвлөгөө 0

 

Зарим үед өөрийн сэтгэлээ “Би чамд хайртай” гэдэг үгээр илэрхийлэхэд ч багадмаар санагддаг үе бий. Тэгвэл бид таньд сэтгэлийг тань илэрхийлж чадах үгсийг санал болгож байна. Та яг одоо хайртай хүндээ доорх үгсийг хэлээрэй

1. Чамайг олсондоо би их азтай хүн

Хэрвээ чи хэн нэгэнд дурласан бол өөрийгөө азтай гэдгээ мэдрэх тийм ч хэцүү биш. Учир нь чи “түүнийгээ” олсон. Тиймээс түүнд өөрийгөө түүнтэй учирсан азтай нэгэн гэдгээ хэлэхээс бүү ай. Яагаад гэвэл энэ түүнд ” Би чамд хайртай” гэдэг үгнээс илүү хайрыг мэдрүүлэх болно.

2. Би үргэлж чиний талд байх болно

Хэн нэгнийг үнэн сэтгэлээсээ хайрлаж байгаа бол түүний сайн ч муу ч занг бүгдийг нь хайрлах ёстой. Төгс хүн гэж байхгүй. Гэхдээ энэ л төгс бус байдал хүнийг төгс болгодог. Тэгэхээр түүнийхээ сайн муу аль аль талыг нь ойлгож хайрладаг байх хэрэгтэй. Бүх хүн түүний өөдөөс зогссон ч чи гараас нь бариад түүний талд байна гэдгээ харуулах хэрэгтэй.

3. Би чамайг үргэлж дэмжих болно

Амьдралд өөрийг тань үргэлж ойлгож, дэмжих хэн нэгэн байна гэдэг гайхалтай хэрэг биш гэж үү. Харуки Муракамигийн “Норвегийн ой” зохиолийн нэгэн дүр “Яг одоо гүзээлзгэнэтэй бялуу идмээр байна” гэхэд минь хар хурдаараа гүйгээд аваад ирдэг. Тэгэхэд нь “гэнэт идмээргүй санагдчихлаа” гээд цонхоор гаргаад шидэхэд минь ойлгох тийм хүн л хэрэгтэй” гэдэг. Энэ нь тэр гүйж авчрахдаа биш зөвхөн тийм зан гаргахад минь ойлгох хүн хэрэгтэй гэдэг нь гол санаа нь билээ.

4. Би чамайг хэзээ ч орхихгүй

Бүх хайрын түүх сайхан төсөөллөөр эхэлдэг. Бүгд л хайртай нэгнээ олоод “энэ хүн надтай үүрд байх болов уу?” гэж боддог. Харин та тэр эргэлзээг нь тайлахын тулд түүнийг хэзээ ч орхихгүй гэдгээ хэлэх хэрэгтэй.

5. Би чамгүйгээр амьдарч чадахгүй

Бидэнд бүгдэд нь түүнгүйгээр амьдарч чадахгүй хэд хэдэн хүн байдаг. Гэхдээ маш цөөн тооны. Тэдгээр хүмүүс бидний хувьд дэндүү үнэ цэнэтэй хүмүүс байдаг учир бид тэдэнгүйгээр амьдарч чадахгүй. Тиймээс та түүнийг эдгээр цөөн хэдэн хүнийхээ нэг гэж бодож байвал хэлэх хэрэгтэй. Энэ нь түүний чихэнд “Би чамд хайртай” гэснээс илүү их хайрыг тань мэдрүүлэх болно.

Холбоотой мэдээ

Цаасан ном уу, цахим ном уу?

Цахим ном унших сонирхолтой хүний тоо жил ирэх тусам нэмэгдэх болсон. Олон хуудастай, зузаан хавтас

2021-01-26

Их хурхирдаг, өдрийн цагаар үргэлж зүүрмэглэдэг бол нойрны өвчин байж болзошгүй

Нойрны талаарх сонирхолтой баримтууд Машины агааржуулагч нойр сэргээхэд нөлөөлдөггүй Ихэнх

2021-01-26

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.I.25-31/

ХОНЬ Хонины ордонд төрсөн хүмүүс ажлын байран дээрээ маш амжилттай, бүтээмж сайтай байхын хажууга

2021-01-25

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...