Наснаасаа хамаагүй залуу харагддаг тайвань гэр бүлтэй танилц.
Анх дотоод засал чимэглэлч, загварын блоггер, 41 настай Луре Хсу наснаасаа хамаагүй залуу харагддагаараа алдаршиж, олон сая хүнийг гайхуулаад байлаа. Гэтэл тэрбээр гэр бүлийнхэн дундаа наснаасаа хоёр дахин залуу харагддаг цорын ганц гишүүн биш болох нь удахгүй мэдэгдсэн юм.
Лурегийн хоёр дүү болох 36 настай Шарон, 40 настай Фэйфэй нар яг л оюутан охидууд шиг харагддаг. Гэхдээ тэднээс гадна өөр нэгэн “18-т” энэ гэр бүлд байгаа нь ээж нь. Өдгөө 63 настай тэрбээр охидоосоо ялгарах юмгүй харагддаг. youthful-taiwanese-woman-mother-sisters-lure-fayfay-sharon-hsu-7
Дээрх зургийн голд 63 настай ээж нь, баруун талд 41 настай Луре Хсун, зүүн талд 36 настай Шарон зогссон байна.
Ийм гайхалтай харагддаг эмэгтэйчүүдтэй энэ гэр бүлийг Тайваний хэвлэлүүд “мөстлөгийн үеийн гэр бүл” гэж нэрлэжээ.
Тэгвэл тэдний нууц юу вэ? Тайваний “Friday” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, Луре залуу төрхөө ус, хүнсний ногооны ач гэж хэлсэн байна. Түүнээс гадна арьсаа хангалттай чийгшүүлж чадвал хөгшрөлт, үрчлээнд санаа зовох хэрэггүй гэжээ.
Фэйфэй ч эгчийнхээ адилаар их ус уухыг уншигчдад зөвлөсөн аж. Тэрбээр сүүлийн 10 гаруй жилийн турш өглөө бүр 350-500 мл , ялангуяа бүлээн ус ууж байгаа гэнэ.
Тэдний ийм гайхалтай харагддагийн нууц нь маш энгийн – ердөө л ус!
0 cэтгэгдэлтэй