Жэйсон Спэлбэрг: Монголчуудад Н-2В визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ

2018-01-19 Нийгэм 0

 

Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас ВИЗИЙН асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спэлбэрг “2017 оны тавдугаар сард Вашингтон руу Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас Монголчуудад улирлын чанартай ажлын виз олгох хүсэлт явуулсан. Бидний хүсэлтийг шийдэж өгсөнд баяртай байна.

Хоёр төрлийн визний ангилал байгаа.

H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлуудад ажиллах хүч авах зориулалттай.
H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлууд, жишээ нь аялал жуулчлалын салбарт ажилчин авахад ашиглагддаг.
Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөрийн сертификат гэж гаргадаг. Үүнээс процесс эхэлдэг.

H-2A визэнд дугаарын хязгаарлалт байхгүй бөгөөд H-2B виз дугаарын хязгаарлалттай. Конгрессоос ойролцоогоор 66,000 мянган ажилчин хүлээж авна гэсэн тоо байдаг. Ажилтан хүлээж авах хугацаа нь тухайн оны 10 дугаар сараас дараа оны 9 дүгээр сар хүртэл хэрэгждэг.

H-2A ВИЗИЙН ХУВЬД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ БАЙХГҮЙ УЧИР ХЭЗЭЭ Ч МЭДҮҮЛЖ БОЛНО
Монгол Улс маань өчигдрийн байдлаар АНУ-д хөдөлмөр эрхлэх орнуудын жагсаалтад орсон хэдий ч гуравдугаар сарын 1-нээс H-2B виз олгож эхэлнэ.

Харин H-2A визийн хувьд дугаарын хязгаарлалт байхгүй учир хэзээ ч мэдүүлж болно.

Жил болгон АНУ-д хөдөлмөр эрхлэх орнуудын жагсаалтыг гаргахаар хэлэлцдэг. Дараагийн жилүүдэд Монгол Улс уг жагсаалтад хамрагдах боломжтой хэдий ч хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаална. Энэ жилийн гаргасан хөдөлмөр эрхлэлтийн жагсаалт энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 17 хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.
H-2A БА H-2B ВИЗЭНД ХАМРАГДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ҮНДСЭН ШАЛГУУР НЬ ТУХАЙН АЖЛАА ХИЙГЭЭД ЭХ ОРОНДОО ЗАЙЛШГҮЙ ЭРГЭЖ ИРЭХ ҮНДЭСЛЭЛЭЭ БАТЛАХ ЯВДАЛ

Энэ жилийн жагсаалтаас гурван улс орон хасагдсан байгаа. Шалтгаан нь тухайн улсын иргэд визийг зөв зохистой ашиглаагүйд байгаа юм.

H-2A ба H-2B визэнд хамрагдаж байгаа хүмүүсийн үндсэн шалгуур нь тухайн ажлаа хийгээд эх орондоо зайлшгүй эргэж ирэх үндэслэлээ батлах явдал.

АНУ-ын Засгийн газар Элчин сайдын яам нь аливаа нэг хувь хүн этгээдэд ямар нэгэн байдлаар баталгаа өгөхгүй, тэдгээрийг дэмжиж ажилладаггүй гэдгийг тодотгож хэлье. Монголд виз авахад зуучилдаг иргэд, аж ахуйн нэгжүүд байдаг гэдгийг бид мэднэ. Харин тухайн этгээдүүд хуурамч бичиг баримт бүрдүүлэхэд туслаж байгаа бол бидэнд хандаарай” гэлээ.

АНУ-ын цагаачлалын бус ажлын визний талаар болон хэрхэн мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос аваарай. http://ustraveldocs.com/mn_mn/mn-niv-typework.asp

Холбоотой мэдээ

Зочид буудлуудын өрөөнд хүн олноор оруулсан эсэхэд гэнэтийн шалгалт хийжээ

Нийслэлийн Онцгой комиссын нэгдүгээр сарын 25-ны цахим хурлаар Зочид буудлуудын үйл ажиллагааг нээсэ

2021-01-26

Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг УОК-оос үүрэг болгожээ

Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийн хурал өнөөдөр цахимаар хуралджээ. Улсын онцгой

2021-01-26

Т.Ням-Очир: Хоёрдугаар сарын 1-нээс хичээлийн шинэ улирал эхэлж, орон даяар теле хичээл орно

2020-2021 оны хийчээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх долоо хоногийн Даваа гараг буюу хоёрдугаар са

2021-01-26

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...