НИТХ-ын төлөөлөгчид 48 сая төгрөгийн урамшуулал авах уу

2018-01-21 Улс төр 0

 

НИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо зарцуулах нэрээр 50 сая төгрөгийн урамшуулал авдаг байдал 2013 онд анх гарч, олон нийтийн шүүмжлэлд өртөж байв. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 45 төлөөлөгчтэй. Уг дүнгээр бол нийслэлийн төсөвт төлөөлөгчдийн урамшуулалд 2 тэрбум 250 сая төгрөг зарцуулахаар төсөвлөж байсан гэсэн үг юм.

Төлөөлөгчдийн урамшууллыг 2013, 2014 онуудад олгосон хэдий ч тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд зогсоох чиглэлийг Засгийн газартаа өгснөөр 2015, 2016 онуудад урамшуулал зогссон байдаг. Үндсэндээ Нийслэлийн төсөв төлөөлөгчдийн урамшууллыг хассанаар хоёр жилийн дотор 4 тэрбум 500 сая төгрөг хэмнэжээ.

Төлөөлөгчид урамшууллынхаа мөнгийг нийтлэг байдлаар баярын үеэр тойргийнхоо иргэдэд бэлэг авч өгөх, улмаар намын шугамаар хийгдэж ажлуудад зарцуулдаг гэдгээ ч нуудаггүй билээ. Тиймээс ч тойргоос сонгогдоод, хаана яваа нь мэдэгдэхгүй алга болчихдог “төлөөлөгч” нэртэй нөхдүүдэд тодорхой төлөвлөгөөгүй мөнгө олгож буйд иргэд шүүмжлэлтэй ханддаг билээ.

Нэг ёсондоо уг мөнгийг урамшуулал нэрээр олгочихдог тул яаж зарцуулсан нь тухайн төлөөлөгчийн дурын хэрэг болдог байна. Луувангаа авна уу, байцаагаа иднэ үү хамаагүй гэдэг шиг төлөөлөгч бүр 50 сая төгрөгийг тэр гэх тэмдэггүй салхинд хийсгэж байв.

Урамшуулал хасагдахад олон нийт баяртай байсан ч эрх баригч нам дахиад л төлөөлөгчдөдөө 48 сая төгрөг олгохоор төсөвлөсөн талаарх мэдээлэл сошиал орчинд түгээд байгаа юм.

Энэ талаар бид НИТХ-ын ажлын албаны дарга Б.Батбямбаас тодруулахад “Нийслэлийн төсвийн зардал дээр төлөөлөгчдөд урамшуулал хэлбэрээр 48 сая төгрөг олгох нарийвчилсан заалт орж ирээгүй. Би тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын хувиар хуралдаан дээр хэлэлцэх асуудлуудыг оруулдаг. Тэргүүлэгчдийн хуралдаан дээр төлөөлөгчдөд 48 сая төгрөг олгох асуудал яригдаагүй гэдгийг хэлмээр байна.

Төлөөлөгч нарын тойрог дээр ажиллах тодорхой зардлууд нь холбогдох хуулиудынхаа хүрээнд төсөвтөө суугаад явдаг. Төсвөөс гаднах эх үүсвэр татахаар бол төлөөлөгчид хандивлагчдад хандах буюу хувиараа зохицуулж ирсэн. Ер нь яг энэ мөнгийг тойрог дээрээ ажиллахад зарцуул гэж мөнгө суулгаж өгдөггүй” гэсэн хариулт өглөө.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчл

2021-01-22

С.Ганбаатар: Банкны хуулин дээр ажиллаж байгаа залуу, зоригтой гишүүдээ өмөөрнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х

2021-01-22

МАН-ын Бага хурлаас 99.2 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэмжлээ

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэ

2021-01-22

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...