Амазоны хиймэл оюунаар тоноглогдсон анхны хүнсний дэлгүүр өнөөдөр нээгдэж байна

2018-01-22 Дэлхийд 0

 

Амазон компани өнөөдөр буюу Даваа гарагт “Amazon Go” нэртэй хүнсний дэлгүүрийн загварыг өөрийн төв байр оршдог Вашингтон мужийн Сиэтл хотод туршилтаар нээж байна.

Уг дэлгүүрт касс, өөрөө өөртөө үйлчлэх автомат машин огт байхгүй. Харин дэлгүүрт орохын тулд хүмүүс Amazon Go аппликэшнээр код уншуулах ба дараа нь тэдний хаагуур явж, юу авч байгааг хиймэл оюуны технологи хянаж, бүртгэж байх юм.

Дууссаны дараа зүгээр л дэлгүүрээс гараад явна. Авсан барааны тооцоо Amazon сүлжээн дэх бүртгэлтэй данснаас нь тооцогдох юм. Хиймэл оюун камераар хүмүүсийг хэн болох, юу авч байгааг таньж, бүртгэж байна гэсэн үг.

Амазон компани энэ технологио жил гаруйн өмнө ажилчид дотроо туршиж эхэлсэн гэдэг. Хиймэл оюунт роботууд хүнээс ажлын байрыг нь булаах тухай сүүлийн үед их яригдаж байгаа.

Тэгвэл Амазоны энэ туршилт АНУ даяар супермаркетуудад ажиллаж байгаа 3.5 сая кассчдад аюулын дохио болж байна.

Эх сурвалж: Quartz

Холбоотой мэдээ

Moderna компанийн вакцин коронавирусийн шинэ хувилбаруудаас хамгаалдаг нь тогтоогджээ

АНУ-ын Moderna компанийн бүтээсэн вакцин коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбаруудаас хамгаалах ч

2021-01-26

Монгол Улсын ерөнхий сайдын огцрох шийдвэр пакистанчуудыг бишрүүлэв

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх засгийн газрын танхимтайгаа бүрэн бүрэл

2021-01-24

Жо Байден тангараг өргөлөө /зураг/

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден Капитолын ордны өмнө тангараг өргөж үүрэг ажилдаа орлоо.

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...