Малчид 5 жилийн өмнө өндөр насны тэтгэврээ тогтоолгох нөхцөл бүрджээ

2018-01-22 Нийгэм 0

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан байна. Энэхүү хууль нь 2018 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн хэрэгжсэнээр энэ онд 13.5 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 44.6 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ.

Ингэхдээ малчин иргэд 55 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй; 50 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил зургаан сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй болох юм.

Тодруулбал, Малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.9-д зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэн, түүнчлэн аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан мөн сайн дурын даатгалд даатгуулж шимтгэл төлсөн малчин Монгол Улсын иргэнийг тус тус ойлгоно.

Малчнаар ажилласан хугацааг тогтоохдоо:

-Даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг Хөдөлмөрийн дэвтэр; Хөдөө аж, ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр; Архивын лавлагаа; шүүхийн шийдвэр зэргийг үндэслэн;

-Даатгуулагчийн 1995 оноос хойш малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын төлсөн хугацааг Үндэсний статистикийн хорооны “Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллого”-ын жил бүрийн бүртгэлийг үндэслэн тус тус тодорхойлно.

Малчин-даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо ямар баримт бичиг бүрдүүлэхдээ малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн малчин-даатгуулагч нь дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

-Тэтгэвэр тогтоолгох өргөдөл;

-Нийгмийн даатгалын дэвтэр;

-Иргэний үнэмлэхний хуулбар;

-Даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр;

-Тэтгэвэр тогтоолгох таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, цалин хөлсний тодорхойлолт;

-Үндэсний статистикийн хорооны “Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллого”-нд жил бүр хамрагдсан малчин өрхийн бүртгэлийн хуулбар;

-Малчин өрхийн гишүүний бүртгэл, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

-Эмэгтэй малчин-даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тохиолдолд гэр бүлийн баталгаа, эсхүл архивын лавлагаа, шүүхийн шийдвэр;

-1995 оноос хойш Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу албан журмын даатгалд даатгуулсан малчин-даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, баталгаажилт нь зохих журамд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд түүний малчнаар ажилд авсан, чөлөөлсөн тухай тушаал, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа зэрэг болно.

-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жилээ нөхөн тооцуулсан болон 1990-2000 онд малчин байх хугацаандаа сайн дурын даатгалд хамрагдсан хугацааг малчнаар ажилласан хугацаанд хамруулах уу?

-Тухайн малчин-даатгуулагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 оныг нөхөн тооцуулсан хугацаа нь хөдөлмөрийн дэвтэр, хөдөө аж, ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр,сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалд хамрагдаж тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн баримт бичиг, нийгмийн даатгалын дэвтэр, Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн … оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл, тухайн баг, хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байвал малчнаар ажилласанд тооцно.

-Малчин-даатгуулагчийн өндөр насны тэтгэвэрт гарах насыг жил бүр зургаан сараар нэмэгдүүлэх үү?

-Малчин-даатгуулагчийн насыг жил бүр зургаан сараар нэмэгдүүлэхгүйгээр, эрэгтэй 55, эмэгтэй 50 насыг баримтлан өндөр насны тэтгэврийг тогтооно.

-Малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч өндөр насны тэтгэврээ тогтоолгохдоо хаана хандах вэ?

-Өөрийн харьяа орон нутгийн сумын байцаагч болон Нийгмийн даатгалын хэлтэст хандаж, зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Холбоотой мэдээ

Төв талбай дээрх жагсагчид дундаас COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрлээ

Д.Сүхбаатарын талбайд жагсаж байгаа иргэдээс коронавирус илрүүлэх шинжилгээ авахад нэг сэжигтэй тохи

2021-01-25

Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь Өрхийн эрүүл мэндийн төвийн хоёр эмч зуурдаар таалал төгсжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь "Далайн Элбэрэл" өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Тойвын Агваанжамб

2021-01-25

Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч БНХАУ-ын 503 иргэнийг нутаг буцаажээ

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан

2021-01-25

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...