АНУ-д ажиллах визээ гурав хүртэлх жилээр сунгуулж болно

2018-01-23 Нийгэм 0

 

– ИРГЭД ОЛНООРОО “ХАРЛАВАЛ” ДАРАА ЖИЛ ЖАГСААЛТААС    ХАСАГДАНА-

АНУ-ын “Дотоодыг аюулаас хамгаалах яам”-наас хөдөө аж ахуйн болон бусад салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр ажиллах хүч авах улс орнуудын шинэчилсэн жагсаалтдаа анх удаа Монгол Улсыг оруулаад буй. Үүнтэй холбогдуулан манай улсын иргэд 2019.01.17-ны өдөр хүртэл АНУ-д түр хугацаагаар ажиллах боломж бүрдэж байна.

Гол нь, иргэд улсдаа зайлшгүй эргэж ирэх шалтгаан нөхцөлөө тодорхой гаргах учиртай. Өөрөөр хэлбэл, харлаж болохгүй гэсэн үг. Хэрэвзээ иргэд олноор харлаж, гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд дараа жил уг жагсаалтад багтахгүй байх магадлалтай билээ. Үүн дээр тухайн тухайн улсын засгийн газар үүрэг хүлээн ажилладаг байна. Өмнө нь манай улс “Зөрчлийн эрсдэлтэй” гэсэн шалтгаанаар уг жагсаалтад багтдаггүй байсан аж.

ВИЗНИЙ АНГИЛАЛ

H-2A: АНУ-ын хөдөө аж ахуйн салбар дахь ажил олгогчдоос зарласан түр хугацааны ажлын байранд орж ажиллаж чадах Америкийн иргэн эсвэл байнгын оршин суугч олдож чадахгүй байгаа тохиолдолд ажил олгогчид гадны орноос H-2A визний ангиллаар ажилчид авчирч болдог байна.

H-2B: Хөдөө аж ахуйн бус салбарын Америк ажил олгогчид өөрсдийн зарласан, түр хугацааны ажлын байранд Америк иргэн эсвэл байнгын оршин суугчид авч чадахгүй байгаа тохиолдолд гаднын орноос ажилчид авчирдаг.

-ИРГЭДИЙГ ХЭЗЭЭНЭЭС ХЭРХЭН БҮРТГЭЖ ЭХЛЭХ БЭ-

АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлснээр иргэд Н-2В визний мэдүүлгийг 2018.03.01-нээс өгөх боломжтой. Харин Н-2А ангиллын визэд ямар нэгэн тооны хязгаарлалт тогтоогоогүй, тус визний мэдүүлгийг хэзээ ч өгсөн болох аж.

Хөдөө аж ахуйн салбарт болон улирлын чанартай ажил хийх сонирхолтой иргэд тусгай цахим хуудсаар /ЭНД ДАРЖ танилцана уу зочилж, мэдүүлэг бөглөх ёстой юм байна.

Н-2В ангиллын визэд хамрагдах хүсэлтэй иргэд 2018.03.01-нээс эхлэн цахим хуудсаар зочлон мэдүүлэг гаргахыг зөвлөжээ.

Виз мэдүүлэхэд хэлний туршлага,насны хязгаар, хүйсийн харилцаанд ямар нэгэн байдлаар хязгаарлалт тавиагүй байна. Тэгэхээр дээрх хоёр ангиллаар АНУ-д хөдөлмөр эрхлэх боломжтой иргэд мэдүүлэг бөглөх боломжтой гэсэн үг юм.

-АЖИЛЛАХ ВИЗЭЭ ХАМГИЙН ДЭЭД ТАЛ НЬ ГУРВАН ЖИЛЭЭР СУНГУУЛЖ БОЛНО-

Тухайн ажлын байрны захиалгаас үүдэн визний олгох хугацаа янз бүр байх аж. АНУ-ын элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спэлбэрг “Эхний ээлжид хамгийн дээд тал нь нэг жилийн хугацаатай виз олгоно. Тухайн ажлын байр болон зөвшөөрөгдсөн гэрчилгээнээсээ хамаараад хугацааг сунгаад байх боломжтой. Цаад тал нь гурав хүртэлх жил сунгах боломжтой.

Аль ч визний ангилалд хамрагдахыг хүсэж, өргөдөл гаргаж байгаа иргэн эх оронтойгоо салшгүй холбоотойгоо нотолж, тухайн ажлаа заасан хугацаанд хийчихээд эх орондоо заавал буцаж ирнэ гэсэн баталгааг бидэнд гаргах ёстой” гэсэн тайлбар өгсөн байна.

Төлбөр хураамжийн тухайд Н-2А, Н-2В ангиллын визээр ажиллах хүсэлтээ хүсэлтээ гаргах өргөдлийн хураамж 360 ам.доллар аж. Гэхдээ энэ зардлыг ажил олгогч байгууллага төлдөг иргэдэд дарамт болохгүй юм байна. Харин АНУ-д ажиллаж амьдрах иргэдийн визний хураамж 190 ам.долларыг иргэд төлөх учиртай аж.

-ЗУУЧЛАГЧ БАЙГУУЛЛАГАД ХАНДАХДАА СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖЭЭ-

Бас нэг анхаарах зүйл нь, АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс “Манай улсын Засгийн газар, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам аливаа виз зуучлагч байгууллага болон агентлаг, хувь хүнд ямар нэгэн байдлаар баталгаа өгдөггүй. Мөн тэдгээрийг дэмжиж ажилладаггүй гэдгээ тодруулж хэлье.

Монгол Улсад виз зуучлалын үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, хуулийн этгээдүүдийг бид мэддэг. Эдгээр байгууллагууд маань зарим тохиолдолд хууль бус үйлчилгээ явуулдгийг ч бид мэднэ. Виз мэдүүлэхийн тулд орчуулах шаардлагатай материал их байдгийг бид бүхэн ойлгож байна. Тэр үйлчилгээг зуучлагч байгууллагуудаас авахад болохгүй зүйл байхгүй.

Харин виз зуучлалын үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хууль бус үйлчилгээний талаар та бүхэн бидэнд мэдэгдэж, хамтарч ажиллахыг хүсч байна. Н-2А, Н-2В ангиллын виз олгох хөтөлбөрийн хугацаанд виз зуучлалын зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг хувь хүн, хуулийн этгээдийг бид анхааралтай ажиглах болно” гэсэн тайлбарыг өгсөн байна.

Холбоотой мэдээ

Хөл хориог урт хугацаанд биш богино, олон дахин тогтоох нь үр дүнтэй

Судлаачдын бүлгээс цар тахлын үед хөл хориог ямар хугацаанд тогтоох нь тархалтыг бууруулахад илүү үр

2021-01-15

2021 он коронавирусийн халдварын тархалт ихтэй, хүнд үе байхыг ДЭМБ-аас анхааруулжээ

Мутацид орсон шинэ хувилбарыг Норвегийн эрдэмтэд судалжээ. Тус судалгааны үр дүнг ЭМЯ-ны ахлах шинжэ

2021-01-15

Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусын оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авчээ

Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавируст халдвар авсан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тог

2021-01-15

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...