Д.Бямбасүрэн: С.Баяр, Сү.Батболд, Д.Зоригт, С.Баярцогт, Н.Алтанхуяг нарт хатуу хариуцлага хүлээлгэх ёстой

2018-01-23 Улс төр 0

 

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэний дараа 1990 оны есдүгээр сарын 11-нээс 1992 оны долдугаар сарын 21 хүртэл Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан Дашийн Бямбасүрэн гуай дээрх үгийг хэлж, “Би нас дээр гарсан хүн. Айх эмээх юм алга. Үнэнийг хэлж, ярьж байгаад л хадан гэртээ очно.

Оюутолгойн гэрээ бол манай дээдсүүдийн шуналын бүх төрлийн нян цугласан бохирын сав. Толгойгоороо хариуцна гэж Монгол Улсад ямар ч ашиггүй, энэхүү дээрмийн гэрээг толгойлж хийсэн С.Баяр, Сү.Батболд, Д.Зоригт, АН-аас засагт нь ажиллаж байсан С.Баярцогт, Н.Алтанхуяг нарт хатуу хариуцлага хүлээлгэх ёстой юм. Толгойгоо өгнө гээд л амлаад байсан нөхдүүд одоо хэлсэндээ хүрч толгойгоо өгөх хэрэгтэй. Мөн хоёр компанийн захирал очоод Монголын газар нутгийг барьцаанд тавьчихсан. Тэр нь, Б.Бямбасайхан, Да.Ганболд хоёр. Энэ чинь хуулийг завхруулж, Монголын ард түмний эрх ашгаас урвасан үйлдэл шүү дээ.

Өнөөдөр Монголчууд газар нутгаа барьцаалсны төлбөрт долоон тэрбум ам.долларын өртэй болчихоод сууж байна. Үүнийг ярихгүй, хэлэхгүй байж болохгүй. Тиймээс нэн даруй хатуу гараар асуудлыг шийдэх ёстой. Хувь миний эрүүл мэндээс илүү Монгол Улсын ирээдүй, үр ач нарын маань хувь заяа л тун их сэтгэл зовоож байна” хэмээн сэтгэлийнхээ үгийг хэлсэн юм.

Холбоотой мэдээ

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр

2021-01-21

С.Батболд: Би төрөөс хулгай хийж амьдрах ямар ч шаардлагагүй хүн

УИХ-ын гишүүн С.Батболд чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй холбогдуулан ба

2021-01-21

Х.Баттулга: УИХ-ын гишүүн С.Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна

УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Монгол Улсын Ерөнхи

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...