Л.Мөнхбаатар: УБЕГ-т шинэ техник, технологид суурилсан үйлчилгээ дутагдаж байна

2018-01-23 Улс төр 0

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Улсын бүртгэлийн газарт шинэ техник, технологид суурилсан үйлчилгээ дутагдаж байгааг онцлоод иргэн хүн өөрийнхөө тухай мэдээллийг өөрөө цуглуулж гүйдэг, төрийн байгууллага нь өөрт байгаа мэдээллийг иргэнээс шаарддаг тогтолцоог халах цаг болсон гэдгийг санууллаа.

-Богино хугацаанд гадаад паспортны асуудлыг цэгцлэхгүй бол иргэдийн гадаадад зорчих эрх хязгаарлагдаж болзошгүй байна-

Тэрбээр “2008-2012 онд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зорилт нь бүртгэлийн үйл ажиллагаагаа боловсронгуй болгох байсан. Улмаар энэ чиглэлээр их олон ажил хийгдсэнээс 2009 оны зургаадугаар сарын 25-нд Улсын бүртгэлийн ерөнхий хууль бүртгэгдэн гарсан. Ингээд эд хөрөнгө, иргэн, хуулийн этгээдийн бүртгэл нэгдэж, нэгдсэн тогтолцоо бий болж үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэр үед улс төр болоод нийгмийн нөхцөл байдал амаргүй байсан төдийгүй иргэний бүртгэлтэй холбоотойгоор олон зөрчлүүд үүссэн. Ийм учраас иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулах шийдвэр гарч Монгол Улсынхаа бүх иргэдийг шинэчилэн бүртгэсэн. Ингэснээр Монгол Улсын иргэдийн 15 сая баримтыг цахимжуулж, иргэн бүрийг хувийн хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, бүх мэдээлэл тус тусдаа байсныг нэгтгэж нэг хувийн хэрэгтэй болгосон. Энэ үед давхацсан байдлаар 682 зөрчлийг арилгасан байдаг. Ингээд улсын маань бүх иргэд зөрчилгүй мэдээлэлтэй болж, цахим сантай болсон. Үүний үндсэнд иргэний цахим үнэмлэхийг бүх иргэддээ үнэ төлбөргүй өгсөнийг та бүхэн санаж байгаа биз.

Үүнээс гадна эд хөрөнгө болоод хуулийн этгээдийн бүртгэлд томоохон шинэчлэл хийгдсэн. Хуулийн этгээдийн 1 сая, эд хөрөнгийн бүртгэлийн 30 сая баримтыг цахим болгож дуусч байна. Ийм байхад иргэдэд үйлчлэх үйлчилгээ түргэн шуурхай, хялбар болох ёстой.

Тухайлбал, 2011 онд гадаад паспортыг цахим болгох асуудал яригдсан. Ингээд тухайн үед Гадаад хэргийн яамтай хамтарсан тушаалаар ажлын хэсэг гараад техник, технологийн бүх шийдлийг гаргаж, санхүүжүүлэх асуудлыг Сангийн яаманд тавиад шийдсэн. Гэтэл одоо 7 жил өнгөрлөө. Үүнийг шийдэхэд төвөгтэй зүйл байхгүй шүү дээ. Хамт ажлаа эхлүүлсэн Гадаад хэргийн яам маань дипломат болон албан паспортоо цахим болгочихсон байж байна. Гэтэл 7 жилийн өмнө эхлүүлчихсэн ажил маань өдий болтол ажил хэрэг болоогүй байгаад харамсаж байна.

Нөгөөтэйгүүр одоо тендерт шалгарсан Унгарын компанийг эргэн харах шаардлагатай байна. Дэлхийд бүртгэл хийдэг тэргүүлэх хэд, хэдэн компани байна. Бэлдэцээ ч хийж машинаа ч үйлдвэрлэдэг газрууд бий. Гэтэл зөвхөн цаас үйлдвэрлэдэг бэлдэц хийдэг компанийг сонгон шалгаруулсан байна. Тиймээс үүний сонгон шалгаруулалтыг Ц.Нямдорж сайд эргэж харах байх.

Богино хугацаанд гадаад паспортны асуудлыг цэгцлэхгүй бол иргэдийн гадаадад зорчих эрх хязгаарлагдаж болзошгүй байна. Иймээс шуурхай арга хэмжээ авах ёстой.

Одоо Иргэний бүртгэл дээр үүсээд байгаа асуудлыг зохион байгуулалттай шийдэж болохоор харагдаж байгаа. Өвлийн хүйтэнд хүмүүсийг олон цагаар гадаа зогсоож болохгүй. Бид оочирлож байсан цаг саяхан . Гэхдээ тэр үед 24 цагаар ажилладаг, ажлын байр, цонхуудаа нэмэгдүүлдэг, ажиллах хүчээ зохицуулаад явж байсан. Гэтэл одоо паспорт авах гэж байгаа хэдхэн хүний асуудлыг ийм байдлаар шийдээд байж болохгүй ээ” гэсэн юм.

Холбоотой мэдээ

УОК-ын дарга Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцрохоо мэдэгдлээ

Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр иргэд сайн дураараа нэгдэн Улсын Онцгой комиссыг огцрохыг шаардан цугл

2021-01-20

Я.Содбаатарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ

Хөдөлмөрийн үндэсний намаас УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сай

2021-01-20

Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг суллаж, тус бүр мөнгөн дүнгээр торгох шийдвэр гаргажээ

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарт холбогдох давж заалдах шатны шүүх хур

2021-01-20

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...