Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багаас Цэцэг суманд Баянгол багт отроор өвөлжиж буй малчин н.Ганхуягийн арав гаруй бог малаа ирвэсэнд бариулжээ. Сүүлийн үед тус аймгийн Цэцэг сумын Баянгол болон Зэрэг сумын уулын бүсийн багуудаар нутаглаж буй малчдын мал нохой руу өдрийн цагаар ирвэс дайрч, малчдад их хэмжээний малын хорогдол учруулж байгаа аж. Тиймээс нутгийн малчид аймгийн Байгаль орчин аялал зуучлалын газар болон аймгийн удирдлагуудад уламжлан анхааралдаа авч, арга хэмжээ авч өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
0 cэтгэгдэлтэй