Д.Хаянхярваа: Зуух нь нүүдэлчдийн соёл иргэншилтэй холбоотой асуудал

2018-01-23 Улс төр 0

 

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ.Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, мэдээлэл өгсөн байна. Бүлгийн хурлын дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарын гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр “Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар танилцуулга хийлээ. Айлчлалын үеэр БНСУ-ын Засгийн газраас ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ 500 сая ам.долларыг агаарын бохирдлыг бууруулах, орон сууцжуулахад зарцуулахаа мэдэгдлээ” гэсэн юм.

Мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Зуух тараах асуудалд ямар байр суурьт хүрсэн бэ?

-Цаашдаа зуух оруулахгүй байх талд анхаарна. Зуух нь нүүдэлчдийн соёл иргэншилтэй холбоотой асуудал. Тиймээс энэ асуудлыг судалж үзнэ.

-Сайжруулсан түлш илчгүй, шаталт муутай байдаг. Сайжруулсан түлш хэр оновчтой шийдэл вэ?

-Түүхий нүүрсийг ахуйн зориулалттай оруулах байх бодлого барьж байна. Ингэхийн тулд сайжруулсан түлшийг оруулна. Сайжруулсан түлш үйлдвэрлэх бүх компаниудад нэг стандарт тогтооно гэсэн бодлого барьж байна. III, IV цахилгаан станцуудыг хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар яригдсан байсан. Утаагүй түлшний асуудал бизнес болж хувирахгүй гэдэг дээр итгэлтэй байж болно. Энэ асуудлыг төгс шийдэж байж хийнэ. МАН өмнөх гаргасан алдаагаа давтахгүй.

-Татварын асуудалд бүлэг ямар байр суурьтай байна. АН ямар нэг арга хэмжээ авахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг тавина гэсэн.

-ОУВС-гийнхан энэ сарын 25-нд ирнэ. Энэ үеэр татварын асуудлыг эргэж харна. АН-ын бүлэг гэлтгүй МАН-ын бүлгийн зарим гишүүд Засгийн газрыг огцруулна гэж яригдсан тухай яриа байсан. Тийм зүйл байхгүй, бид Засгийн газраа тогтвортой байлгахын төлөө ажиллана.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХҮН-ын дарга Т.Доржхандад баяр хүргэв

Хөдөлмөрийн Үндэсний Намын Их хурал энэ сарын 14-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, намын дарга

2021-01-16

УИХ-ын гишүүн асан А.Сүхбат Дорнод аймгийн Халхгол суманд тусгаарлагджээ

Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат Дорнод аймагт тусгаарлагдсан мэдээлэл гараад

2021-01-16

“Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн иргэдийг өршөөх хуулийн төслийг У.Хүрэлсүхтэй хамт өргөн барина”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болг

2021-01-15

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...