Дээд би буюу өөрийн оршихуйтайгаа холбогдох нь

2018-01-23 Зөвлөгөө 0

 

Та хэзээ нэгэн цагт өөрийн дотор орших сүнснийхээ талаар бодож байсан байх. Тэгвэл тэрхүү сүнс яагаад энэ биеийг тань сонгож авч дотор чинь оршин буйн зорилгыг мэдэхийг хүсэхгүй байна гэж үү. Үүний тулд та өөрийн дотоод оршихуйтайгаа холбогдон түүнээсээ өөрийнхөө зорилгыг олж аваарай. Энэ нь бидний ярьдгаар АМЬДРАЛЫН ЗОРИЛГО юм шүү.

Хэрэв та өөрийнхөө сүнслэг ертөнцөд илүү их нэвтрэхийг хүсэж байгаа бол ДЭЭД БИ буюу оршихуйтайгаа холбогдох нь хамгийн чухал юм. Бид амьдралын замаар ганцаараа явж байгаа мэт боловч үнэндээ бол биднийг үл үзэгдэгч зааварлагч, үргэлжид ажиглан, далдаас дэмжиж байдаг билээ. Дараах зөвлөгөөнүүд нь таныг ДЭЭД БИ-тэйгээ хэрхэн холбогдон аз жаргалаар дүүрэн, зорилготой сайхан амьдралыг өнгөрүүлэх талаар зөвлөгөө юм.

ДЭЭД БИ-г ойлгохын тулд юуны урьд нэгдлийн талаар ойлгох хэрэгтэй. Нэгдэл гэдэг нь бүхий л утгаараа бүх зүйл нэгдмэл гэдгийг илтгэдэг. Орчлон ертөнцийн өчүүхэн жижиг хэсгүүд, бактериас эхлэн алс холын одод хүртэл бүгд хоорондоо холбогдсон байдаг. Хэрэв та Орчлон ертөнц бүхлээрээ нэгэн энергийн эх булагтай мөчир, салаагаар холбогдсон гэж төсөөлбөл бидний ДЭЭД БИ нь биднийг энэхүү амьдралд илгээсэн тэрхүү үндэс, үүсэл билээ.

Бидний ДЭЭД БИ нь гайхамшигтай ухамсартай бөгөөд бүхий л төрөл, зүйлийн сүнс бүрийг нэгэн зэрэг харж ажиглан туршлагажуулж байдаг. Өөрөөр хэлбэл яг л хүн бүрийг өөртөө холбосон асар том сервер компьютер шиг. Бид өөрийн оюун ухаанаар тэрхүү ДЭЭД БИ гэгч супер компьютерийн ухамсартай холбогдсоноор бидний хувийн компьютерийн маань тооцоолох чадвар асар их хэмжээгээр нэмэгдэхтэй адил гэсэн үг юм.

1. Дотоодоо сонсох чадвараа сайжруулах талаар суралц: Бид дотоодоо сонсохоос илүүтэй гар утас, компьютер ашиглан интернэтийн орон зайгаар аялан цагаа үрж суух нь хялбар болсон өнөөгийн амьдралд хэсэг хугацаанд аниргүй суун дотоодоо тольдох цаг өөртөө гаргах нь тун ач холбогдолтой дасгал юм. Ихэнх хүмүүст өөрийн оюун ухаан дахь бодлуудтай холбогдсон ДЭЭД БИ-гийн дуу хоолойг ялгаж сонсох нь маш хэцүү байдаг. Та өөрийн дотоод орон зайгаа нээхээр оролдмогц л таны ЭГО уйдаж эхэлдэг. Тэгсэн ч та үргэлжлүүлэн хөдөлгөөнгүй суун цаашилбал танд аяндаа цаанаасаа яах ёстой талаар зөнтэй бодлууд гэнэт урсан ирэх болно. Эндээс л нөгөө хэлээд байгаа ДЭЭД БИ-гийн дуу хоолойг олж авах болно.

2. Өөрийн мөрөн дээр оршихуй тань байгааг мэдэр: Үе үеийн маш олон сүнслэг ертөнцийн талаарх зурган дээр ДЭЭД БИ нь хүний мөрнөөс дээш оршин байгааг дүрслэн байгааг харуулсан байдаг. Өөрийн дээр орших сансрын мэдлэгтэй холбогдсон байгаа талаар зурган дээр үзүүллээ. Таныг тойрон хүрээлснээ дээш яван явсаар тэнгэрлүү одсон цацраг нь ДЭЭД БИ болон мэдрэгдэх нь бий. Тэрхүү цацрагийг хайж олж ухамсартайгаар холбогдох гэж оролдож эхэлбэл энэ нь таныг түүнтэй шууд холбож өгөх болно. Зарим хүмүүс Дээд би-г яг л хөшигний ардаас удирдах найруулагч гэж хэлэх дуртай байдаг. Амьдралын турш амьдрал гэх тайзан дээрх хүмүүсийн зан төлөв нь нэгэн хэвийн байдаг бөгөөд ДЭЭД БИ бидний сүнсийг туршлагжуулан, ариусгахын тулд амьдралыг маань найруулан, үзэн сайжруулж сууцгаадаг юм. Тайзны ар дахь ДЭЭД БИ-тэйгээ холбогдож чадсан туршлагатай олон хүний хэлж байгаагаар энэхүү дээш өгсөн явсан цацрагыг өөрийн урдаа бий болгон ашигласан байдаг. Энэ нь тун хялбар…

3. Өдөр бүр тогтсон цагт бясалгаж сур: Өдөр бүр тогтсон цагт бясалгаж сурах нь хамгийн үр дүнтэй, хүчирхэг аргын нэг юм. Ихэвчлэн ДЭЭД БИ нь бидэнтэй холбогдож, өөрийгөө ойлгуулахыг оролдож байдаг. Та ингээд төсөөлөөд үзээрэй. Дээд би бидэнд өөрийн илгээмжийг илгээх гэхэд нь бид гэртээ байхгүй гадуур явсан байвал бид тэрхүү илгээмжийг хэзээ ч авч чадахгүй. Үүнтэй адил байнга өөрсдийн завгүй амьдралынхаа дунд явж байгаа бид юм бол гараад явчихдаг нь хэзээ ч дээд би үзүүлэхэд хангалттай хэмжээнд амарч чадаагүй байдаг учир түүнтэй холбогдож чаддаггүй. Өдөр бүр тогтсон цагт бясалгал хийж хэвшсэнээр бид энэхүү илгээмжийг нь хүлээн авах баталгаат байдлыг бий болгох бөгөөд түүний үр дүнд та ч мөн холбогдож чадах болно. Гэртээ байж өөрийн дотоод сүнслэг оршихуйгаас ирэх үнэт Бэлгийг бүү алдаарай.

4. Булчингийн тестийг ашиглах: Булчингийн тест нь таныг нэгэн хэлбэрээр ДЭЭД БИ-тэй тань шууд холбож чаддаг. Танд юу үнэн,  зохистой талаар шийдвэр гаргахад дэмжлэг болж өгнө. Булчингийн тест нь биеийн дэгээг ашиглан ТИЙМ эсвэл ҮГҮЙ гэдгийг мэдэгддэг. Та өөрийн тийм үгүй асуултад хариулагдах асуултаа асуугаад гарын хуруу хооронд үүссэн зайн дээр нөгөө гарын хурууг байрлуулан тус бүрийн зүг хүчил. Энэ үед хүч гаргасан ч гэсэн барьсан хэвээрээ байсаар байвал энэ нь Тийм гэсэн хариулт юм. Хэрэв хялбархан салж байвал энэ нь ҮГҮЙ гэсэн хариулт юм. Эсвэл дүүжин ашиглаж асуултандаа ТИЙМ, ҮГҮЙ гэсэн хариулт авч болдог.

5. Аяллын замд гар: Та нэгэнт амьдралаа өөр өөр зүйлээр баяжуулахаар шийдсэн бол энэ нь таны толгойд гацан дээшлэх ч үгүй, доошлохгүй болсон энергийн урсгалыг сэтэлж өгөхөд чинь туслах болно. ДЭЭД БИ-г мэдэрсэн олон тохиолдол санаандгүй аяллаас бий болсон байдаг, салхинд уруудан явах тэр л мөчүүдэд дээд би бидний амьдралын замыг зааж өгдөг. Хуучинсаг, загварт баригдсан амьдрал бүхий л зүйлсийг өөрийн хяналтандаа оруулан, амьдралын алхам шат бүрийг хором бүр төлөвлөж орхисон байдаг. Одоо байгаа хуучинсаг гэх загвар хэдий үр дүнтэй мэт боловч түүнээс ч үр дүнтэй шинэ зам мөн оршсоор л байдаг.

6. Сартай холбогд: Сар нь өөртөө хүн бүрийн ухамсартай холбож өгч чадах тийм л онцгой хүчийг хадгалж байдаг. Өнөөгийн энэ тогтсон байдалд хүрэхээс өмнө хүн төрөлхтний эртний нийгмүүд сарны мөчлөг нь хүний амьдралын мөчлөгт нөлөөлдөг гэж үздэг байсан. Бид өөрсдийгөө болон өөрсдийн ухамсраа сарны хэмнэлтэй зохицуулснаар бид дахин байгалийн хэмнэлд өөрсдөө дасгаж болно. Бид орчлон ертөнцийн хэмнэлд орсноор өөрийн ДЭЭД БИ идэвхжин сэргэх болно. бид өөрсдийн дотоод гүнээсээ хэдий хол салан тусгаарлагдсан байсан ч Энэ л газраас дээд би бидэнтэй хялбархан харьцаж чадна. Тэрхүү тусгаарласан хаалт үгүй болохын цагт бидний эцэс төгсгөлгүй холбогдлыг бий болгон ДЭЭД БИ-тэйгээ нэгдэх болно.

7. Өөртөө амралт өгөх: Амралт ямар их чухал ач холбогдолтойг онцлоод баршгүй. Ихэнхи хүмүүс яг үнэндээ амар тайван амьдралтай байж чаддаггүй. Бид цаг үргэлж шаргуу махран зүтгэн чармайлтыг бий болгож байдаг бөгөөд тэр нь бидэнд стресс, санаа зовнил, айдас болон бусад сэтгэцийн өвчлөлийг бий болгож байдаг. Хэрэв та энэ их сөрөг энергитэйгээ ДЭЭД БИ-тэйгээ холбогдох гэж оролдвол энэ магадгүй таныг галзууруулах байх. Тиймээс та таны эргэн тойрон, хаа сайгүй байх бүх зүйл асуудалгүй гэх тэмдэг, дохиог та хайж эхэл Та тийнхүү бүх зүйл сайн, асуудалгүй гэсэн итгэл, үнэмшлийг өөртөө бий болгосноор өөрийнхөө амьдралын бүхий л хэсгүүддээ амар амгалан байдлыг мэдэрч санаа амарч эхлэх болно. Ийнхүү та бүрэн амарч эхэлснээр Та ДЭЭД БИ-тэйгээ найзтайгаа ярьж байгаа мэт хялбар ярилцах болно. Та амьдралынхаа бүхий л хэсэг, талбарууд дахь зорилгуудаа амраа. Өөрөөр хэлбэл гаднаас хархад үнэхээр идэвхтэй мэт харагдавч тийм нөхцөлд хүртэл өөрийн дотроо амгалан байдлыг бий болго.

Та өөрт төрсөн бясалгалын мэдрэмж, зүүд, нууцлаг дохио, дотоод дахь сайхан мэдрэмжүүдээ аль болох өөртөө хадгалаарай. Учир нь тэдгээр нь танд л зориулан таны дотоод оршихуйгаас тань илгээсэн үгс, захиас байгаа. Хамгийн дотно найзаас тань ирсэн чин сэтгэлийн захиагаа таарсан хүн бүрдээ үзүүлэн гүйхийн адил бусдад та дотооддоо гарсан ахиц, дэвшил өөрчлөлтийг гайхуулах тусам таны дотоод оршихуй танд захиа илгээх нь багасах магадлалтай шүү.

Холбоотой мэдээ

АНХААР: Хүүхэд гар утас, зурагт үзэж суухад тархинд нь “стресстэж байна” гэх дохио очиж, дархлаа нь унадаг

Хөл хориотой холбоотойгоор хүүхдүүд гэртээ байгаа нь дэлгэцний хамааралтай болгох нөхцөл бүрдүүлж ба

2021-01-18

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.I.18-24

Долоо хоног /2021.I.18-2021.I.24/-ийн өрнийн зурхайг хүргэж байна. Хонь Итгэл дүүрэн долоо

2021-01-18

“C” дүнтэй сурагчид амьдрал дээр илүү амжилттай байдаг

1. Тэд бусдын ойлгохыг хүсдэг зүйлийг хэдийнэ ойлгочихсон байдаг “С” авдаг сурагчид анги дээр

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...