Өдөрт 10-15 минут өвдгөн дээр явбал бидний биед юу болох вэ?

2018-01-23 Зөвлөгөө 0

 

Хятадын Даосын дасгалууд нь энгийн бөгөөд маш өндөр үр дүнтэй. Танд цогц дасгал хөдөлгөөнийг орлох энгийн нэгэн дасгалыг санал болгож байна.
Өвдгөн дээрээ явснаар өвдөг, үе мөчний өвчнийг умартах болно. Учир нь өвдөг болон хөл, гуяны булчингийн үйл ажиллагаа суларснаас өвчлөл үүсдэг. Харин өвдгөн дээр явснаар булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлэх юм.
Бүр өвдөгний артроз өвчний үед эмч нар өвдгөн дээрээ явахыг зөвлөдөг.
Тус дасгалыг хийхэд ямар нэгэн хязгаарлалт, сөрөг нөлөө байхгүй учир та туршаад үзээрэй!
Хэрхэн хийх вэ?
Хүний өвдгөнд дотоод эд эрхтнүүдийн үйл ажиллагааг зохицуулдаг олон тооны цэг бий. Өвдгөн дээрээ явснаар элэг, бөөрний өвчнүүдийг ч эмчилнэ. Харин эртний Хятадад тус дасгалыг “бүх л өвчнийг анагаагч” гэж үздэг байжээ.
Өвдгөн дээр явах нь яагаад ач тустай гэж?
Хийхэд хялбар, ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй.
Өдөр бүр 10-15 минут хийхэд хангалттай.
Ямар нэгэн нэмэлт хэрэгсэл шаардлагагүй (шалан дээрээ зөөлөн бүтээлэг дэвсэх боломжтой).
Өвдгөн дээрээ явахдаа эхлээд зөөлөн хөдлөх хэрэгтэй, яарч болохгүй. Анхандаа өвдөг тань өвдөнө. Битгий шантраарай. Шалан дээрээ зөөлөн бүтээлэг дэвсэхийг зөвлөж байна. Эсвэл матрасан дээр өвдгөлөн явж болно. Булчин тань хэсэг хугацаанд бэлтгэгдсэний дараа өвчин арилж, энэ дасгалыг хийхэд хялбар байх болно.
Эртний Хятадын энэхүү дасгал ХАРАА САЙЖРУУЛАХ ч ач тустай. Учир нь хүний өвдгөнд хараа, элэг, бөөрний үйл ажиллагааг дэмжих идэвхтэй цэгүүд байдаг байна.
Сэтгэл санаагаа дэмжиж, тайвшрахын тулд өвдгөн дээрээ явахдаа нүдээ анихыг зөвлөж байна. Дотоод оюун сэтгэлдээ төвлөрснөөр дасгал илүү үр дүнтэй байх болно.
Өдөр бүр, ялангуяа өглөө бүр энэ дасгалыг хийснээр илүүдэл жин хасагдаж, хөл нарийсна!

Холбоотой мэдээ

АНХААР: Хүүхэд гар утас, зурагт үзэж суухад тархинд нь “стресстэж байна” гэх дохио очиж, дархлаа нь унадаг

Хөл хориотой холбоотойгоор хүүхдүүд гэртээ байгаа нь дэлгэцний хамааралтай болгох нөхцөл бүрдүүлж ба

2021-01-18

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.I.18-24

Долоо хоног /2021.I.18-2021.I.24/-ийн өрнийн зурхайг хүргэж байна. Хонь Итгэл дүүрэн долоо

2021-01-18

“C” дүнтэй сурагчид амьдрал дээр илүү амжилттай байдаг

1. Тэд бусдын ойлгохыг хүсдэг зүйлийг хэдийнэ ойлгочихсон байдаг “С” авдаг сурагчид анги дээр

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...