ХҮҮХЭД БОЛ ЭЦЭГ ЭХИЙН ТОЛЬ…

2018-01-23 Зөвлөгөө 0

 

Муулуулж өссөн хүүхэд бусдыг муулдаг хүн болно

Харгис хэрцгий гэр бүлд өссөн хүүхэд дарангуйлагч болж өснө

Тайван бус орчинд өссөн хүүхдийн сэтгэл тайван бус түгшүүртэй болно

“Хөөрхийлөлтэй өрөвдмөөр” гэж хэлүүлж өссөн хүүхдийн сэтгэл арчаагүй сул дорой болно

Хүүхдийг басамжилж, үл тоомсорлобол хулчгар зантай болно

Эцэг эх нь бусдад атаархдаг бол хүүхэд нь ч атаархуу зантай болно

Үргэлж загнаад байвал хүүхэд өөрийгөө “би муу хүүхэд” гэж боддог болно

Урамшуулж зоригжуулахад хүүхэд өөртөө итгэлтэй болно

Аажуу назгай хандвал хүүхэд авхаалжтай болохгүй

Магтаж урамшуулбал хүүхэд өөдрөг сэтгэлтэй болно

Өөрийг нь хайрлахад хүүхэд бусдыг хайрлаж энэрэхэд суралцана

Найдаж харж өсгөвөл тэр хүүхэд өөрийгөө хайрладаг болно

Анхаарч харж байдаг бол хүүхэд тууштай хичээнгүй зантай болно

Аливааг хуваалцахад сургавал хүүхэд өрөвч энэрэнгүй зантай болно

Эцэг эх нь шударга бол хүүхэд ч гэсэн шударга байхын чухлыг ойлгох болно

Тэгш алагчлалгүй хандвал хүүхэд зөв ёс суртахуунтай болж өснө

Тусч өрөвч байж өсвөл хүүхэд эелдэг зантай болно

Хамгаалж хайрлаж өсгөвөл эрч хүчтэй хүүхэд болж өснө

Эв найртай гэр бүлд өсвөл хүүхэд энэ ертөнцийг сайн сайхнаар төсөөлдөг болно…

Холбоотой мэдээ

АНХААР: Хүүхэд гар утас, зурагт үзэж суухад тархинд нь “стресстэж байна” гэх дохио очиж, дархлаа нь унадаг

Хөл хориотой холбоотойгоор хүүхдүүд гэртээ байгаа нь дэлгэцний хамааралтай болгох нөхцөл бүрдүүлж ба

2021-01-18

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.I.18-24

Долоо хоног /2021.I.18-2021.I.24/-ийн өрнийн зурхайг хүргэж байна. Хонь Итгэл дүүрэн долоо

2021-01-18

“C” дүнтэй сурагчид амьдрал дээр илүү амжилттай байдаг

1. Тэд бусдын ойлгохыг хүсдэг зүйлийг хэдийнэ ойлгочихсон байдаг “С” авдаг сурагчид анги дээр

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...