ГҮҮРЭН ДЭЭР 22 ЖИЛ ОХИНОО ХҮЛЭЭЖЭЭ

2018-01-23 Нийгэм 0

 

Хятад улсад 2016 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл нэг гэр бүл нэгээс илүү хүүхэдтэй байж болохгүй гэсэн хууль үйлчилж байсан билээ. Энэ хуулийн золиос болсон нэгэн түүхийг өгүүлэх гэж байна. …1995 онд жирэмсэн хятад эмэгтэй Цянь Фенсян гурван настай охины хамт цагдаагаас нуугджээ. Гэвч хоёр дахь охин нь төрсний дараа тэдний гэр бүл хоёр хүүхэдтэй нь мэдэгдэж, Цянь Фенсян, Сюй Лида нар бага хүүхдээ ногооны зах дээр үлдээхээс өөр аргагүй болсон байна. Тэдэнд улсдаа төлөх мөнгө байсангүй. Тэд охиндоо Жинжи гэх нэр өгч, түүний дэргэд “Ядуу зүдүү байдал, хууль журам биднийг охиноо орхиход хүргэлээ. Манай хүүхдийг аварч, асарч байгаа танд их баярлалаа. Тэнгэр бурханд нинжин сэтгэл гэж байдаг бол биднийг охинтойгоо Ханжоугийн гүүрэн дээр жил бүр болдог баярын үеэр уулзах боломж олгооч” гэсэн бичиг үлдээжээ.

“South China Morning Post”-д мэдээлснээр, охин Сужоу дахь асрамжийн газар байсныг АНУ-ын гэр бүл Кен болон Рут Полер үрчлэн авсан байна. Тэд охинд Кети гэх нэр өгч, 21 нас хүрэхэд нь жинхэнэ эцэг эхийнх нь тухай хэлж, тэдний үлдээсэн бичгийг үзүүлжээ. Харин Цянь, Сюй нар жил бүр өнөөх гүүрэн дээрээ сураггүй болсон хүүхдийнхээ талаар бичиг өргөн зогсдог байсан аж. Нэгэн баяр дээр баримтат киноны зураг авалтын багийнхан ажиллаж байгаад охиноо хайж байгаа хосыг олж харжээ. Тэдний түүх олонд мэдэгдэж, охиныг нь үрчилж авсан Полерын гэр бүл энэ талаар мэдсэн ч хэвлэлийнхэн болон охины эцэг эхээс тас нуусан байна.

Харин өргөмөл хүүхдүүдийн талаар баримтат кино хийж байсан хятад эр Чан Чанфугийн ачаар 22 жил охиноо хүлээсэн гэр бүлийн элэг дэвтжээ. Кети охин ээжээсээ жинхэнэ эцэг эх нь хаана байгаа талаар шалгааж, үрчилж авсан ээж Рут нь охинд бүх үнэнийг хэлсэн гэнэ. Эцэг эх нь хятадад түүнийг хүлээж байгааг мэдсэн Кети кино найруулагч Чантай холбогдож, өнгөрсөн долдугаар сард түүний бүтээлд дүр бүтээхдээ Ханжоугийн гүүрэн дээр баярын үеэр эцэг эхтэйгээ уулзжээ. Тэрбээр эгч болон эмээтэйгээ танилцаж, гэр бүлтэйгээ хэдэн өдрийг хамт өнгөрүүлээд АНУ-руугаа буцсан байна.

Холбоотой мэдээ

Монгол залуус PUBG Mobile-ын дэлхийн аваргад гуравдугаар байр эзэлж 284 сая төгрөгөөр шагнууллаа

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 1.3 сая ам.долларын шагналын сантай "PUBG Mobile Global Cha

2021-01-27

Наркологийн эмнэлэг, Ховд чиглэлийн автобусны зорчигчид, батлагдсан тохиолдлын хавьтал гээд нийт 11 хүнээс халдвар илэрчээ /01.27/

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-01-27

0-3 настай хүүхдээ асарч буй эхэд сар бүр ₮50,000 олгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн цэцийн дүгнэлтийг гишүүд дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэц

2021-01-27

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...