Хятад дахин нэг “Цагаан хэрэм” босгоно

2018-01-24 Дэлхийд 0

 

 

БНХАУ-ын Шинжаан Уйгурын автономит мужийн эрх баригчид Түмэн газрын цагаан хэрэмтэй ижил шинэ цагаан хэрэм барихаар болжээ. “China Daily” энэ талаар мэдээллээ.

Шинжаан муж энэ онд 5.7 мянган километр үргэлжлэх хилийнхээ харуул хамгаалалт, аюулгүй байдлыг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд байгаа бөгөөд энэ зорилтын хүрээнд дээрх ажил хийгдэх юм байна. Мөн мужийн хэмжээнд интернэтийн хяналтыг ч чангатгахаар төлөвлөжээ.

“Төрийн байгууллагын зүгээс олон нийтийн дунд хяналт тогтоож, “Нэг ч сул орон зай үлдээгээгүй цагт л аюулгүй байдал хангагдана” гэсэн бодлого барьж ажиллана” гэж мужийн захирагч Шократ Закир Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хуралд хэлсэн үгэндээ дурдсаны уг мэдээлэдлд иш татжээ.

Шинжаан уйгурын иргэдийн дийлэнх нь лалын шашин шүтдэг, Пакистан, Афганистаны хэт даврагчидтай харилцаа үүсгэх эрсдэл өндөр байдаг учраас БНХАУ ийнхүү өндөр ач холбогдол өгч байгаа аж.

Холбоотой мэдээ

Жо Байден тангараг өргөлөө /зураг/

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден Капитолын ордны өмнө тангараг өргөж үүрэг ажилдаа орлоо.

2021-01-21

Япон улсын долоон мужид нэмж онц байдал зарлалаа

Япон улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир тус улсы

2021-01-14

Туркийн Истанбул хот 45 хоногийн усны нөөцтэй болжээ

Турк улсад сүүлийн арван жилд тохиогоогүй ган гачиг болж байгаагаас шалтгаалан томоохон хотууд нь ус

2021-01-14

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...