13 настай охин амиа алдсан “Очир” зочид буудалд 250 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

2018-01-24 Онцлох 0

 

Өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд Баянзүрх дүүрэгт байрлах “Очир” төвд үйл ажиллагаа явуулдаг “Очир” зочид буудалд 13-хан настай охин бусдын гарт амиа алдсан гэх харамсалтай хэрэг гарсан. Насанд хүрээгүй хүүхдийг буудалдаа оруулж, архи согтууруулах ундаагаар үйлчилсэн “Очир” зочид буудалд Зөрчлийн тухай хуулиар 250 мянган төгрөгийн торгууль ногдуулахаас өөр арга хэмжээ аваагүй байна гэж талийгаач охины өмгөөлөгч Р.Булгамаа хэлсэн юм. Үүгээр ч зогсохгүй тус зочид буудлын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд хоёр хоногийн өмнө түрээслэгч нь солигдсон байна.

Энэхүү мэдээллийн мөрөөр “Eagle news” телевиз сурвалжиллаа. Зочид буудал ажиллуулах гэж байгаа хувь хүн, албан байгууллага нь НАЖГ-аас зөвшөөрөл авах ёстой. Гэвч “Очир” зочид буудал нь үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлгүй, нууцаар үйл ажиллагаа явуулж байсан гэж НАЖГ-ын хэлтсийн дарга Д.Ганболд хэллээ. Харин ЦЕГ-ын хэвлэл мэдээллээс дээрх асуудлаар тодруулахад хэргийг прокурорт шилжүүлсэн учраас бид мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариулт өгсөн юм.

Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдэгдэж, хүний амь нас эрсдэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн зочид буудалд хариуцлага тооцох зохицуулалт, журам алга байна. Учир нь НАЖГ-аас авах ёстой зөвшөөрлөө аваагүй бол ямар хариуцлага тооцох талаар нарийн зохицуулалт байдаггүй ажээ.

Тус буудлыг түрээслээд хэдхэн хонож байгаа шинэ ресепшин манай сурвалжлагчид “Өмнө нь хэрэг болсон талаар мэдэж байгаа. Өөр буудал олдохгүй болохоор нь түрээслэсэн. Гэхдээ тэр охин чинь өөрөө архидан согтуурсан байсан байна лээ” хэмээн ярьсан юм. Мөн тэрээр ямар нэгэн зөрчил гарвал тухайн буудалд өндөр мөнгөн дүнтэй торгууль ногдуулдаг. Сарын түрээсээ арай ядан төлдөг, өчнөөн зээлтэй учраас асуудал үүссэн ч цагдаад хандаад байдаггүй гэсэн тайлбар хэлж байлаа.

Эх сурвалж:Eagle news

Холбоотой мэдээ

Шинээр 32 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 1067 боллоо /01.20/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-20

Шинээр 10 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 1035 боллоо /01.19/

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-01-19

Батлагдсан тохиолдлын хавьтал болох нийт ЕСӨН хүнээс халдвар илэрчээ /01.18/

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-01-18

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...