Сонгино, сармис бэлгийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг

2018-01-24 Зөвлөгөө 0

 

Сармис, сонгино нь бэлгийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Ганга, цоохор майлз, шанцай, аглаг алим, цэцэг бол байгалийн идэвхжүүлэгчид юм.

Ер нь биеийн ерөнхий чалх, идэвхжилтэнд амтлах хольц, тухайлбал улаан чинжүү чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Улаан чинжүү нь нимбэгнээс тав дахин илүү С витамин агуулдгийг эрдэмтэд тодорхойлсон аж.

Мөн улаан чинжүүнд цусны даралтыг зохицуулах, цусны эргэлтийг сэргээх үйлчилгээтэй Р витамин байдаг.

Унгарын эмч нар улаан чинжүүг өргөн хэрэглэсний үр дүнд хүмүүсийн дунд зүрхний өвчин, судасны хатуурал, шигдээс өвчин харьцангуй бага байдаг гэж нотолжээ. Улаан чинжүүнээс гадна ногоон чинжүү, гич, сармис нь зүрх судасны эргэлтийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.

Амтлагчтай хоол идэхэд шүлс их ялгарч хоол сайн боловсорч, ферментийн хэмжээ нэмэгдүүлдгийг олон судлаач ажиглажээ. Энэхүү амтлагч нь хоолонд байдаг олон чухал тэжээллэг бодисыг сайн боловсруулахад нөлөөлдөг байна. Улаан чинжүү, сармис нь элдэв нянд антибиотик шиг үйлчилнэ. Сармисны тосонд байх граммыг мянга хуваасны нэгтэй тэнцэх идэвхтэй бодис 25 нэгж пенициллинтэй тэнцдэг. Сармис нь олон өвчин, түүний дотор цусны даралт их, нойргүй болох үед хэрэглэхэд үр дүнтэй. Антибиотиктай төстэй үйлчилгээтэй сармис, улаан чинжүү нь зүрхний өвчтэй хүнд сайнаар нөлөөлдөг.

Холбоотой мэдээ

“C” дүнтэй сурагчид амьдрал дээр илүү амжилттай байдаг

1. Тэд бусдын ойлгохыг хүсдэг зүйлийг хэдийнэ ойлгочихсон байдаг “С” авдаг сурагчид анги дээр

2021-01-16

Эрдэмтэд нойрсож байхдаа турах аргыг олжээ

Японы Цукуба их сургуулийн эрдэмтэд нойрсож байхдаа турах энгийн арга олжээ. Тэдний судалгаа Nutrien

2021-01-13

Бүтээлч компаниуд дараах аргуудыг ашиглан ажилд авч байна

Чадварлаг ажиллах хүчинтэй болмоор байна уу. Тэгвэл үүнийг нэг уншаад үзээрэй. Тэртээ 1998 он

2021-01-12

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...