150 гаруй охидын биед халдсан Америк эмч 175 жилийн хорих ял хүртлээ

2018-01-25 Дэлхийд 0

 

АНУ-ын олимпийн гимнастикийн багийн эмч асан Ларри Нассарын шүүх хурал өчигдөр өндөрлөж, түүнд нийтдээ 175 жилийн хорих ял оноожээ.

Долоон өдөр үргэлжилсэн шүүх хуралд 150 гаруй хохирогч оролцож эмчийн гэмт үйлдлийг гэрчилсэн байна. Нассар эдгээрээс 10 удаагийн бэлгийн халдлагын хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн юм.

54 настай Нассар өмнө нь хүүхдийн порно материал хадгалж байсан хэргээр 60 жилийн хорих ял аваад байжээ. Түүний хохирогч нар дотор олимпийн аваргууд хүртэл байгаа ба тэднийг бэртэж гэмтээд эмнэлгийн орон дээр байхад нь оролдож, бэлгийн халдлага үйлддэг байсан гэнэ. Нассар хохирогчдод учруулсан зовлон шаналалыг ойлгож байгаагаа илэрхийлээд яаж уучлал гуйхаа ч мэдэхгүй байгаагаа шүүх хурал дээр хэлсэн байна.

Нассарыг 2015 онд АНУ-ын гимнастикийн спортын холбоо мэргэжлийн алдаа доголдол гаргасан шалтгаанаар ажлаас нь сүр дуулиан багатай чөлөөлж байжээ.

Дараа нь 2016 онд түүний компьютер дээрээс хүүхдийн порно материал олдсон хэргээр яллаж байсан юм. Гимнастикийн тамирчдаас анх Рашел Денхолландер 15 настайд нь түүнийг Нассар оролдож байсан тухай зарлаж, дараа нь бусад хохирогчид ил гарч эхэлсэн юм.

Шүүх хурлын дараа АНУ-ын Олимпийн Хороо спортын салбар дахь бэлгийн дарамтын хэргийг хөндлөнгийн байгууллагаар шалгуулах болсноо зарлажээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

Moderna компанийн вакцин коронавирусийн шинэ хувилбаруудаас хамгаалдаг нь тогтоогджээ

АНУ-ын Moderna компанийн бүтээсэн вакцин коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбаруудаас хамгаалах ч

2021-01-26

Монгол Улсын ерөнхий сайдын огцрох шийдвэр пакистанчуудыг бишрүүлэв

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх засгийн газрын танхимтайгаа бүрэн бүрэл

2021-01-24

Жо Байден тангараг өргөлөө /зураг/

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден Капитолын ордны өмнө тангараг өргөж үүрэг ажилдаа орлоо.

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...