Энэтхэгийн Сангийн сайд Арун Жейтли өөрийн орноо 25 жилийн дотор дэлхийн эхний гурван том эдийн засгийн тоонд орох эрмэлзэлтэй байгааг мэдэгджээ. “Эрэмбэ н долоогоос тав хүртэл дээшилсний дараа Энэтхэг дараагийн 25 жилийн дотор доллараар илэрхийлэгдсэн дэлхийн хамгийн том гурван эдийн засгийн тоонд багтана гэдэгт эргэлзэх зүйлгүй” хэмээн Жейтли Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дээр хэлжээ.
Өнөөдрийн байдлаар Энэтхэг нь дэлхийд хамгийн хурдан эдийн засгийн өсөлттэй орон болж байгааг тэр онцолжээ. Өнгөрсөн оны сүүлчээр дэлхийн чансааны Moody’s агентлаг анх удаагаа сүүлийн 14 жилийн дотор Энэтхэгийн чансааг нэмсэн юм байна.
0 cэтгэгдэлтэй