Алибаба 60-аас дээш насныхныг ажилд авах зар тавьж, 1000 хүн бүртгүүлжээ

2018-01-25 Дэлхийд 0

 

Алибаба группийн Таобао цахим худалдааны компани “Судалгааны ажилд ахмад настан авна” хэмээн зар тавьж, 24 цагийн дотор 1000 гаруй өргөдөл хүлээн авчээ. Хятадын цахим худалдааны хамгийн том сайт 60-аас дээш насны хоёр хүнийг ахмадууд болон дундаж насныханд зориулсан бүтээгдэхүүнийг турших ажилд авах гэж байгаа аж.

Компанийн төлөөлөгч “Бид зар тавьсан эхний өдрөө л 1000 гаруй өргөдөл хүлээн авлаа. Тэдний дунд багш, шүүгч, цагдаагийн алба хааж байсан хүмүүс хүртэл байна” гэжээ. Хамгийн өндөр настай бүртгүүлэгч нь 83 настай хүн байсан аж.

Энэ ажлыг хүмүүс ингэж ихээр сонирхох болсон нэг шалтгаан нь цалинтай нь холбоотой. Бээжин болон Хятадын бусад хотуудад дундаж цалин жилийн 18,660 ам. доллартой тэнцдэг бол Таобаогийн шинэ ажилд орсон хүн жилд 64 мянган ам. долларын цалин авах бололцоотой аж.

Тиймээс энэ ажилд тэнцэхийн тулд ажил горилогчид хүүхдүүдтэйгээ дотно харилцаатай, нийгэмдээ эерэг нөлөөтэй, дүүргийнхээ бүжгийн клубт очдог, сэтгэл судал болон нийгэм судлалын тухай уншиж, мэдэх сонирхолтой, цахим сайтаас нэг жилийн турш бараа, бүтээгдэхүүн худалдан авсан туршлагатай байх ёстой юм байна.

Өнөөдрийн байдлаар Таобао хэрэглэгчдийн 30 сая нь 50-аас дээш насныхан байгаа бөгөөд 2020 он гэхэд Хятадад 60-аас дээш насныхны тоо 255 сая хүрэх төлөвтэй байгаа. Тэгэхээр энэ том зах зээлийг алдахгүй ашиглах нь компаниудын нэг том сонирхол юм.

Эх сурвалж: BusinessInsider

Холбоотой мэдээ

Япон улсын долоон мужид нэмж онц байдал зарлалаа

Япон улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир тус улсы

2021-01-14

Туркийн Истанбул хот 45 хоногийн усны нөөцтэй болжээ

Турк улсад сүүлийн арван жилд тохиогоогүй ган гачиг болж байгаагаас шалтгаалан томоохон хотууд нь ус

2021-01-14

Испанид 50 жилийн дараа цас орж, огцом хүйтэрч -12 хэм хүрсэн тул осгохоос сэрэмжлүүлэв

Филомена шуурганы улмаас Испанийн зарим нутаг цасан бүрхүүлд хучигдлаа. Томоохон хотуудад авто, төмө

2021-01-10

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...