Хууль зүйн яамны байрны гадаа байх 0101 УБҮ улсын дугаартай, хар өнгөтэй “Лексус 570” маркийн автомашины зураг олон нийтийн сүлжээнд анхаарлын төвд байна. Хуульзүйн яамны гадна байсан учраас сайд Ц.Нямдоржийн унаа гэх мэдээлэл тархаад буй. Тэгвэл энэ мэдээлэл үнэн бололтой. Уг машиныг Засгийн газрын авто баазаас хэдхэн хоногийн өмнө сайд Ц.Нямдоржид хуваарилж өгсөн машин гэнэ. 2017 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны нэгдүгээр сарын 15-нд Монголд орж ирсэн, 350 гаруй сая төгрөгийн үнэлгээтэй, тансаг зэрэглэлийн уг автомашиныг 85 сая төгрөгийн үнэтэй тоноглолтой байна гэж автомашин сонирхогчид ч шуугьж байна.
Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед дарга нарын тансаг унааг хурааж, алслагдсан сумын эмнэлэг, онцгой байдал, цагдаагийнханд хэрэглүүлэхээр шилжүүлж байсныг та бүхэн санаж буй. Гэтэл энэ засгийн үед дарга нарын тансаглал эргэн ирж буй бололтой.
0 cэтгэгдэлтэй