Солонгос улс өвлийн улиралд иргэдийнхээ эрүүл мэнд, тав тухай байдалд маш сайн анхаардаг байна. Тус улсад огцом хүйтэрлээ гэхэд ихдээ л 20 градуст хүрч хүйтэрдэг гэж яригддаг. Гэтэл тус улсын Засгийн газраас “огцом хүйтэрнэ” гэсэн мессэжийг иргэдийнхээ гар утас руу явуулж, сэрэмжлүүлэг хүргэдэг байна. Түүнээс гадна автобусны буудал бүрт дулаалгын майхан хийж өгдөг гэнэ. Автобус хүлээж зогсох иргэд тэр майханд орж дулаахан зогсдог аж.
0 cэтгэгдэлтэй