Олон тооны иргэдийг хохироосон фэйсбүүк залилагчид 17-20 настай хүүхдүүд байжээ

2018-01-25 Нийгэм 0

 

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч мөнгө залилан авч байсан бүлэг этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар илрүүлэн шалгаж байна.

Дээрх этгээдүүдэд эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлээр эрүүгийн хэсэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна. Холбогдогч этгээдүүдийн хувьд 17-20 насны залуучууд бөгөөд зарим нь арван жилийн сурагчид аж. Тэд төлөвлөгөө зохиож, тухайн иргэний фэйсбүүкийг нэг нь хакердсан бол нөгөөх нь найзууд руу нь мессэж бичиж, бусад нь ашиглагддаггүй данс олж мөнгө шилжүүлэн авах ажлыг хийдэг байжээ. Одоогоор 40-өөд хохирогч тогтоогдоод байгаа бөгөөд цаашид хохирогчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч нь 14 насанд хүрснээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог байна.

Одоогийн байдлаар олон тооны иргэдэд онц их хэмжээний хохирол учруулж, иргэдийн фэйсбүүк хаяг болон интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг Brute-force халдлагаар олж авч ашиглаж байсан нь тогтоогдсон. Цаашид иргэд өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж нэвтрэх нэр, нууц үгээ нэг хийх, төрсөн он сар өдрөө хийх зэрэг нийтлэг алдааг давтахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

https://www.youtube.com/watch?v=6dNr95pTTpU&feature=youtu.be

Холбоотой мэдээ

Зочид буудлуудын өрөөнд хүн олноор оруулсан эсэхэд гэнэтийн шалгалт хийжээ

Нийслэлийн Онцгой комиссын нэгдүгээр сарын 25-ны цахим хурлаар Зочид буудлуудын үйл ажиллагааг нээсэ

2021-01-26

Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг УОК-оос үүрэг болгожээ

Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийн хурал өнөөдөр цахимаар хуралджээ. Улсын онцгой

2021-01-26

Т.Ням-Очир: Хоёрдугаар сарын 1-нээс хичээлийн шинэ улирал эхэлж, орон даяар теле хичээл орно

2020-2021 оны хийчээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх долоо хоногийн Даваа гараг буюу хоёрдугаар са

2021-01-26

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...