Зарим шатахууны онцгой албан татварыг тэглэснээр 68 тэрбум төгрөгийн алдагдал үүссэн

2018-01-25 Улс төр 0

 

Өчигдөр Засгийн газар хуралдаж А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Харин АИ95, АИ98 автобензин, дизелийн түлшинд тогтоосон онцгой албан татварыг хэвээр үлдээсэн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлсүх хэлээд уг асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлэв.

-Зарим төрлийн шатахууны онцгой албан татварыг хөнгөлснөөр ямар үр дүн гарах вэ?

-Засгийн газрын хуралдаж автобензин, дизель түлшний Онцгой албан татварын хэмжээг өөрчлөх тухай хэлэлцэж, шийдвэр гаргасан. 2017 оны долдугаар сараас эхлэн олон улсын зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ нэг баррель нь 45 ам.доллараас 65 ам.доллар хүрч, өссөн. Судалгаанаас үзэхэд, цаашид нэг баррель нефтийн үнэ 70 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй байгаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах үед нэг баррель нефтийн үнэ 40 орчим ам.доллартай тэнцэж байсан. Тийм учраас өнөөдрийн олон улсын зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан, Засгийн газрын хуралдаанаар А-80, АИ-92 шатахууны Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргалаа. Ингэснээр нийгэмд бий болоод байгаа шатахууны хомсдолтой байдал бүрэн шийдэгдэнэ гэж бодож байна.

-Үнэ өсөх эрсдлийг тооцсон уу?

Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, алтны үнэ өндөр байна. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнэ өндөр байхад дизель түлшинд татаас өгөх замаар хөнгөлж болохгүй. Зах зээлийн зарчмаа баримталж явах ёстой. Үүнээс гадна А-95, А-98 шатахууныг боломжтой хүмүүс авч хэрэглэдэг. Тиймээс үүнд зах зээлийн зарчмаар татвараа оногдуулаад явах ёстой. Харин А-80, АИ-92 шатахууны Онцгой албан татварыг нэмбэл суурь үнэ нэмэгдэх эрсдэлтэй байгаа учир гадаад зах зээл дээрх савлагааг өргөн хэрэглээний бараанд нөлөөлөхөөс сэргийлж, ийм шийдвэр гаргасан.

Засгийн газар А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн ч олон улсын зах зээл дээрх үнэ хэрхэн хэлбэлзэхээс шалтгаалан эдгээр шатахууны үнэд өөрчлөлт орох аж.

Мөн дээрх шатахууны онцгой албан татварыг тэглэснээр улсын төсвөөс 68 тэрбум төгрөгийн орлого дутах бөгөөд Засгийн газар үүнийг 2018 оны төсөвт тодотгол хийлгүйгээр бусад орлогоор нөхөх боломжтой гэж үзэж байна.

Холбоотой мэдээ

“Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн иргэдийг өршөөх хуулийн төслийг У.Хүрэлсүхтэй хамт өргөн барина”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болг

2021-01-15

УИХ-ын гишүүн Т.Доржханд ХҮН намын даргаар сонгогдлоо

Өчигдөр буюу 2021 оны 01 сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн Үндэсний Намын Их хурал цахим хэлбэрээр зохио

2021-01-15

МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга Сингапурт байгуулсан компаниа шинэ оны өмнөхөн татан буулгажээ

source: ikon.mn Зарим мэдээллийн хэрэгслээр тараад байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой бар

2021-01-15

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...