fbpx

ПУТИНЫ ХӨРГИЙГ СУМНЫ ХОНГИОГООР БҮТЭЭЖЭЭ

2018-01-26 1657

 

Украины чөлөөт уран бүтээлч Даниэл Грийн сумны хоосон хонгиогоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хоёр метр өндөр хөргийг бүтээжээ. Сумны хоосон хонгионуудыг 2014 онд болсон Украины хувьсгалын үеэр Майданы талбайгаас цуглуулсан аж. Украинд гарсан шиг бослого хөдөлгөөн 1990 оноос хойш Европт гараагүй юм. АНУ-ын Нью Йорк хот дахь нэгэн үзэсгэлэнд тавьсан энэхүү бүтээлээрээ Даниэл Грийн дайны аюул, гамшиг ямар аймшигтайг хүмүүст харуулахыг зорьсон гэнэ.

Украины иргэд тус улсын зүүн мужид үймээн самуун бослого дэгдсэнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг буруутгадаг.

Даниэл Грийн ‘ОХУ биднийг хуучин ЗХУ шиг дарлах гэж хичээдэг. Украин одоо Ардчилал, дарангуйлал хоёрын заагт оршиж байна” гэжээ. Майданы бослогод Даниэл Грийний хэд хэдэн нөхөд нь амиа алдсан юм. Найз нөхдийнхөө хойноос харуусан гашуудахдаа Даниэл Грийн уг бүтээлийг хийх санааг олсон гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Бямба гарагт Хубэй мужид нас барсан хүний тоо хэвээр хадгалагдаж, шинэ халдварын тоо буурлаа

Covid-19 гэж албан ёсоор нэрлэгдсэн шинэ төрлийн коронавирусийн тархалтын төв Хятадын Хубэй муж сүүл

2020-02-16

Коронавирусийн халдварын тохиолдол нэг өдрийн дотор 2,829-өөр нэмэгдлээ

Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол Ням гарагт 2,829-өөр нэмэгдэж,

2020-02-03

Коронавирусийн голомтын ойролцоо шувууны ханиадны вирус тарж эхэлжээ

Шинэ төрлийн коронавирусийн голомт болоод байгаа Хятадын Хубэй мужтай хил залгаа Хунань мужид H5N1 ш

2020-02-02