Айдас, эрсдэл, үхэлтэй тулгарсан ч яагаад ууланд гардаг вэ

2018-01-27 Нийгэм 0

 

Отгонтэнгэр хайрханд авиралт хийсэн 27 уулчин буух явцдаа осолдож харамсалтайгаар 17 хүн зуурдаар амь эрсэдсэн нь Монголчуудын сэтгэлийг шимшрүүлж дэлхийн уулчдын харууслыг төрүүлсэн эмгэнэлт үйл явдал болсон билээ.

Цөөхөн Монголчууд зуурдаар од мэт харван одсон тэднийгээ харамлахдаа, харуусахдаа ууланд дурлагчдыг буруутгасан шүүмжүүд нэлээдгүй явсан.. Ууланд аялагчдыг оргил өөд тэмүүлэх явцад үзэж, алга ташиж, дэмжиж, оргилд гарахад нь баяр хүргэх үзэгч байхгүй. Гагцхүү уулнаас ууланд, оргилоос оргил өөд тэмүүлэхийн нууц нь тэдний дотор л байдаг. Таны ч дотор бий. Хэрэв та ууланд алхаж үзсэн бол мэднэ. Үзээгүй бол ойлгож мэдэрнэ

Монголын уулчид 2015 онд снөүбоардчин залуусын хамтаар эх орныхоо хамгийн өндөр цэг “Хүйтний оргил”-оос гулгахаар зорьсон сонирхолтой, эрсдэлтэй аялалаараа “ууЛус” богино хэмжээний баримтат киног бүтээсэн. Уг кинонд багийн гишүүний осол гэмтэл, бусад уулчдын харамсалтайгаар амь эрсэдсэн ослыг ч сөрөн яагаад ууланд аялж, ууланд улам бүр шунан дурладаг тухай өгүүлнэ.

Энэхүү богино хэмжээний бүтээл нь Отгонтэнгэр хайрханд осолдсон багийг ахлагч Сэнгү хэмээх нэрээрээ уулчдын дунд алдаршсан Н.Сүрэнжав, уулын спортын акул, МУГТ Г.Өсөхбаяр болон, түүний дүү Г.Жангар гэх мэт ууланд дурлагчдын тухай юм.

Алдаа, айдас, эрсдэл, үхэлтэй тулгарсан ч яагаад ууланд гардаг юм. Яагаад ууланд хайртай байдаг юм. ТҮҮНИЙ НУУЦ НЬ ЮУ ЮМ. Энэ агуулгийг хүн таны сэтгэл дотор байх нууцыг хөндөж уран гаргасан бүтээл бол “ууЛус” богино хэмжээний бүтээл юм.


Хэрвээ та ууланд алхаж үзсэн бол, ууланд алхаж үзээгүй бол “ууЛус”-ыг яг одоо үзээрэй.
• Юнивишн видёо сан, шинээр нэмэгдсэн кино цэс
• Юнивишн видёо сан, Баримтат кино цэс
• LOOK TV Монгол кино цэс
• DDiSHTV

https://www.youtube.com/watch?v=4saAAwnCL-s

Холбоотой мэдээ

НӨАТ: Гурван сая төгрөгийн 28, таван сая төгрөгийн 2 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Тохиролд 2020 оны 12 дугаар сарын 1-31-ний

2021-01-24

Д.Наранзул: Үсчин, гоо сайхан болон томоохон захуудын үйл ажиллагааг нээсэн нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч, дэд захирал Д.Наранзул коронавируст халдвараас сэргийлэ

2021-01-24

Ихэнх нутгаар цасаар шуурч, хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, маргааш өдөр

2021-01-24

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...