Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлалтай журмын хашаанд өөрийн автомашиндаа хөлдөж нас барсан хэрэг гарсан гэх мэдээлэл гарав. Тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт зам дээр байсан автомашиныг ачилтын компанийхан журмын хашаанд аваачсан юм байна. Ачилтын компанийнхан тус автомашинд осгож үхсэн хүн байсныг харалгүй хашаандаа аваачсан хойноо мэдсэн бололтой.
Энэ талаар бид албаны эх сурвалжаас тодруулахад “Энэ хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гараагүй. Харин Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 50 орчим насны эрэгтэй хүн машиндаа осгож нас барсан гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 23-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна“ гэлээ.
0 cэтгэгдэлтэй