Цагдаагийн ерөнхий газраас энэ сарын 19-28-ны өдөр саун, массажны газруудад хяналт, шалгалт хийжээ.
Ингэхэд 34 газарт 127 эмэгтэй биеэ үнэлж байсан бөгөөд эдгээр эмэгтэйн дөрөв нь насанд хүрээгүй байжээ. Тэднийг ЦЕГ-аас хяналтдаа авч, ар гэрт нь хүлээлгэж өгсөн байна.
Биеэ үнэлсэн эмэгтэйчүүдийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 50 мянган төгрөгөөр торгож, орон байраар хангасан газрыг 100 мянгаас нэг сая хүртэлх төгрөгөөр торгох хуулийн заалттай аж.
34 газарт 127 эмэгтэй биеэ үнэлж байжээ
Мөн Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт саун, массаж нэрийн дор бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангасан, бэлгийн мөлжлөгт оруулж худалдаалсан таван үйлдэлд хэрэг бүртгэл үүсгэж хянан шалгаж байна.
Саун, массажны газрын 95 хувь нь тухайн байраа түрээсэлдэг бөгөөд эзэмшигч нь хууль бус үйл ажиллагаа явуулж буйг мэдсэн ч ашиг хонжоо олохын тулд тодорхой хэмжээнд дэмжсээр байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг өгч буй асуудалд эрхзүйн тогтолцоо сул, үйл ажиллагаа явуулах тогтсон стандартаа мөрддөггүй , зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар тодорхой эрх зүйн зохицуулалт байхгүй байгааг дурдаж энэ тал дээр ЦЕГ төрийн байгууллагуудтай хамтран тодорхой үе шаттай арга хэмжээнүүдийг боловсруулж, заримыг нь эхлүүлжээ.
0 cэтгэгдэлтэй