Г.Эрдэнэбаатар: Сэржмядаг охиныг олохоор 800 орчим иргэнээс мэдүүлэг авсан

2018-01-29 Нийгэм 0

 

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн оны 11 дүгээр сард найман настай Сэржмядаг охин ор сураггүй алга болоод бүтэн гурван сарын хугацаа өнгөрөөд байна. Дорноговь аймгийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээр охиныг эрэн хайх ажиллагаа үргэжилж байгаа бөгөөд эрлийн цар хүрээг багасгаж, тодорхой бүлэг хүмүүс рүү чиглүүлжээ. Хэргийн мөрдлөгийн талаар Дорноговь аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатараас манай сэтгүүлч А.Уянга тодруулсныг хүргэж байна.

Г.Эрдэнэбаатар:

– Хэргийг мөрдөх явцад давхардсан тоогоор 800 орчим хүнээс мэдүүлэг аваад байна. Хэргийн шалгаж байсан хүрээ хэтэрхий том байсан ч одоо багассан. Тодорхой тооны хүмүүс рүү чиглэсэн Мөн мөрдлөгийн явцад хүүхэд алга болсон хоёр ч дуудлага ирснийг бид шалгасан. Нэг хүүхэд нь сургуулиасаа гараад гадаа 1.30 цаг зогсоход хэн ч анзаарч цагдаад мэдэгдээгүй байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, эргүүлээд авдаг байх шаардлагатай байна. Найман настай охиныг хайх ажиллагаанд дэмжлэг болох үүднээс Дорноговь аймаг болон Замын-Үүд сумын ЗДТГ-аас мөрдөн шалгахтай холбоотой гарч байгаа бүх зардлыг гаргаж, мөн камержуулалтын системийг сайжруулсан.

Холбоотой мэдээ

Нэгдүгээр сарын 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2021 оны нэгдүгээр сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур, орчны шинжилгээний га

2021-01-17

“ТАВАН тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 1016 боллоо” /01.17/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн томуугийн нэгжийн

2021-01-17

Маргаашнаас цанын бааз, ТҮЦ, цахилгаан бараа болон тавилгын дэлгүүрүүдийг нээх шийдвэр гарлаа

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаар

2021-01-17

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...