ОХУ-ын Свердловын хязгаараас 1.6 килограмм жинтэй аварга том маргад эрдэнэ олджээ. РИА Новости агентлаг өнөөдөр энэ талаар мэдээллээ.
Байгалиас олдсон байдлаараа дөрвөн сая рублийн үнэ хүрнэ гэж мэр_гэжлийн байгууллагаар үнэлэгдээд байгаа энэ чулууны үнэ цаашид ч өснө гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Байгалиас олдсон алдартай том эрдэнийн чулуунууд өөрийн гэсэн нэртэй байдаг. Уралаас олдсон чулуунд одоогоор нэр өгөөгүй байгаа гэнэ.
Аварга маргад эрдэнийг Малышевын ордын хананаас олжээ. Малышевын орд нь Европтоо хамгийн том, ОХУ-д цорын ганц маргадын орд бөгөөд өдөрт 1.5 кг маргад эрдэнэ, 30 кг берилли, 100 грамм александрит олборлодог байна.
Дашрамд дурьдахад, Өмнөд Африкийн Лесото улсаас энэ сарын дундуур 901 карат буюу 182 грамм жинтэй алмааз эрдэнэ олдсон юм. Бүх цаг үеийн хамгийн том таван алмааз эрдэнийн нэг болсон уг чулууны үнийг мэргэжилтнүүд эхний ээлжинд 40 сая ам.доллар хэмээн тогтоогоод байгаа билээ.
0 cэтгэгдэлтэй