Өглөө 05 цагт Улаанбаатарт 26 хэм хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Нийслэл хотод өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 хэм, Дархадын болон Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 20-25 хэм, Алтайн өвөр говь болон говь, талын нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
0 cэтгэгдэлтэй