Төв аймгийн Эрдэнэ сумын тавдугаар багийн хоёр цэцэрлэг энэ сарын 28-ны шөнө шатжээ. Дуудлагын дагуу Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч галыг унтраасан байна. Одоогоор галын шалтгаан тогтоогдоогүй байгаа бөгөөд хүний амь нас эрсдээгүй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна. Дээрх цэцэрлэгт 112 хүүхэд хүмүүждэг.
0 cэтгэгдэлтэй