Эрүүгийн цагдаагийн алба, нийслэлийн цагдаагийн газартай хамтран саун, массажны газруудад гэнэтийн шалгалт хийжээ. 34 газарт хийсэн шалгалтаар 127 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлсэн байна. Тэдний 87-г албадан шинжилгээнд хамруулахаар шинжээч томилуулжээ. ШШҮХ-д бэлгийн замын халдварт өвчин, ДОХ-ын шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд шинжилгээний хариу 14 хоногт багтан гарах юм байна.
Биеэ үнэлж байсан эмэгтэйчүүд 18-32 насныхан бөгөөд дийлэнх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд аж. Тэдний төлөөлөл 26 настай, иргэн Г-ээс цөөн зүйлийг тодрууллаа.
Хэзээнээс биеэ үнэлж эхэлсэн бэ?
Жил гаруй хугацаа өнгөрч байна.
Яагаад ийм замыг сонгох болсон бэ?
Охин, ээж, гурван дүүгийн хамт амьдардаг. Надаас өөр мөнгө олох боломжтой хүн байхгүй. Тиймээс энэ замыг сонгосон.
Эзэмшсэн мэргэжил бий юу. Ажил хийж байсан уу?
Холбоочин мэргэжилтэй. Ажил хийж үзсэн ч цалин хүрэлцэхгүй байсан.
Хэн нэгний удирдлагад биеэ үнэлдэг үү? Анх ямар байдлаар ийм зам руу орчихов?
Найз нарынхаа санал болгосны дагуу биеэ үнэлж эхэлсэн. Хэн нэгний дарамт, удирдлага дор ийм ажил хийгээгүй. Гэхдээ миний эргэн тойронд өөрөө ч мэдэлгүй биеэ үнэлэх зам руу орчихсон олон найз нар байгаа.
Хаана биеэ үнэлдэг вэ?
Саунд.
Саундаа хэдэн төгрөг төлдөг вэ. Өөрөө хэдэн төгрөгийг нь авдаг вэ?
Хэлмээргүй байна.
Гэрийнхэн чинь энэ талаар мэдэх үү?
Мэдэхгүй. Би удахгүй энэ замаас гарна. Ажил олж хийж, амьдралаа огт өөрөөр авч явна гэж боддог.
Эх сурвалж: Time.mn
0 cэтгэгдэлтэй