Маргааш мандах САРНЫ ГУРВАН ОНЦЛОГ

2018-01-30 Нийгэм 0

 

Маргааш буюу Лхагва гарагийн үдэш мандах сар нь байгалийн ховор үзэгдэлд тооцогдож байна. Гурван үзэгдэл давхцаж байгаа энэ тохиолдлыг 152 жилийн өмнө хамгийн сүүлд хүмүүс харсан юм.

Дэлхий дахин маргаашийн сарыг “Blue, Super, Blood moon” хэмээн нэрлэж байна.

“Blue” буюу “Хөх сар” гэдэг нь календарийн нэг сарын дотор тэргэл сар хоёр удаа үзэгдэхийг хэлдэг. Тодруулбал энэ нэгдүгээр сарын 1-нд тэргэл сар мандаж байсан бол нэгдүгээр сарын 31-нд хоёр дахь тэргэл сар мандах гэж байгаа юм. Ихэнх тохиолдолд тэргэл буюу бүтэн сар календарийн нэг сарын хугацаанд нэг удаа үзэгддэг.

Харин “Super” сар гэдэг нь дэлхийг тойрон эргэх замдаа хамгийн их ойртож байгаа тохиолдлыг хэлдэг. Энэ үед сар дэлхийн иргэдэд хамгийн том, хамгийн тод харагддаг юм.

“Blood” буюу “Цусан сар” гэсэн нэр нь энэ удаа сар бүтэн хиртэх гэж байгаатай холбоотой. Дэлхий гараг маань нар ба сарны яг дунд орох үед дэлхийн сүүдэр сарыг нарны гэрлээс халхалдаг. Гэхдээ энэ үед сар харанхуйлахгүй, харин дэлхийн агаар мандлаас ойсон нарны гэрлийн нөлөөгөөр улаан туяатай харагдах юм.

Энэхүү ховор үзэгдэл нь Ази тивийн зүүн хэсгээс хойд Америкийн баруун эрэг хүртлэх газар нутагт бүтэн харагдах бол, дэлхийн бусад хэсгийн оршин суугчдад хагасалж харагдах ажээ.

Холбоотой мэдээ

Иргэд Ковид19-ийн вакцин хийлгэхэд ойролцоогоор 25 мянга орчим төгрөг зарцуулж чадна гэв

Коронавирусийн өрхөд үзүүлж буй нөлөөг “цаг тухайд нь” хянах зорилгоор Үндэсний статистикийн хороо,

2021-01-19

Дуучин Э.Оюумааг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 5.400.000 төгрөгөөр торголоо

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Р.Энхтайван, шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нар “

2021-01-19

БНЭУ-аас ойрын хугацаанд цар тахлын эсрэг вакцин нийлүүлнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй

2021-01-19

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...