“Гэрлэж амжаагүй явна” киноны гол дүрийн жүжигчид 37 жилийн дараа

2018-01-30 Нийгэм 0

 

Ард түмний сэтгэлд хоногшсон “Гэрлэж амжаагүй явна” киноны дууг нэрт найруулагч, дуучин Б.Бадрууган агсны дуулснаар хүмүүс сайн мэднэ. Тус киноны гол дүрийн жүжигчид 37 жилийн дараа киноныхоо дууны клипэнд тогложээ.

Уурхайчдын ажил хөдөлмөр, амьдралыг өгүүлсэн “Гэрлэж амжаагүй явна” уран сайхны киноны дууг Дуурь, бүжгийн эрдмийн театрын залуу дуучин Г.Тулга дахин дуулж, ард түмэндээ хүргэх гэж байгаа аж. Залуу дуучин Г.Тулга нь уг кинонд Энхээгийн дүрд тоглосон гавьяат жүжигчин Д.Гүрсэдийн хүү юм байна. Энэ талаар Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг “Би одоогоос 37 жилийн өмнө 24 насандаа “Гэрлэж амжаагүй явна” киноны Сүрэнгийн дүрд тоглосон. Хамгийн анх энэ киноны дууг дуучин Б.Бадрууганаар дуулуулах саналыг найруулагч Ж.Бунтар гуай тавьсан юм билээ. Уг киноны хөгжмийн зохиолч нь Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З.Хангал гуай. Үүний дараагаар одоогоос 12 жилийн өмнө дуучин С.Жавхлан Шарын голын уурхайн уулан дээр дуулж, клипэндээ киноны хэсгээс оруулсан байсан. Харин одоо Дуурь, бүжгийн эрдмийн театрын залуу дуучин Г.Тулга дахин дуулж, ард түмэнд хүргэх гэж байна” гэжээ.

Гэрэл зургийн Battsetseg Natsagdorjiin фэйсбүүк хуудаснаас авав

 

Холбоотой мэдээ

НӨАТ: Гурван сая төгрөгийн 28, таван сая төгрөгийн 2 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Тохиролд 2020 оны 12 дугаар сарын 1-31-ний

2021-01-24

Д.Наранзул: Үсчин, гоо сайхан болон томоохон захуудын үйл ажиллагааг нээсэн нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч, дэд захирал Д.Наранзул коронавируст халдвараас сэргийлэ

2021-01-24

Ихэнх нутгаар цасаар шуурч, хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, маргааш өдөр

2021-01-24

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...