Бостоны их сургуулийн мэргэжилтнүүд нэгэн томоохон судалгааны ажилд дүн шинжилгээ хийжээ. Эрдэмтэд агаарын бохирдлын түвшин болон өсвөр насны охид, бүсгүйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг зэргийн хооронд харилцан хамаарал байдгийг олж мэдэв.
Утаатай бүсэд оршин суудаг охид, бүсгүйчүүдийн сарын тэмдэг ирэх давтамж алдагддаг болохыг судалгаа харуулжээ. Утаатай бүсэд амьдардаг охид бүсгүйчүүдийн сарын тэмдэг удаан хугацаанд ирдэг гэнэ.
Агаарын бохирдол нь үргүйдлийг бий болгохоос гадна өндгөвчний элдэв янзын өвчинг өдөөх аюултай гэдгийг эрдэмтэд анхааруулж байна. Бохир агаар зүрх, судас болон амьсгалын тогтолцоонд муугаар нөлөөлдөг гэдэг нь тодорхой болсон ч ийнхүү дааврын өөрчлөлт оруулдаг гэдэг нь шинээр нотлогджээ.
Хүмүүний даавар сарын тэмдгийг зохицуулдаг билээ. Агаарын бохирдол нь мөн сэтгэл хямралын түвшинг нэмэгдүүлдэг гэдгийг эрдэмтэд олж мэдсэн юм.
0 cэтгэгдэлтэй