Бикини ваксын өмнө ба дараа тэр хэсгийн арьсаа яаж арчлах вэ?

2018-01-30 Зөвлөгөө 0

 

Чи одоо хүртэл хийлгээгүй юу хийж явсан юм бэ?”
Саяхан манай найзыг анх удаа бикини хийлгэхээр гоо сайханч дээр очиход эмч нь ингэж хэлэн, уулга алдсан гэнэ. Хэдхэн жилийн өмнө бикини, бразил байтугай, зүгээр вакс хийлгэх бүсгүйчүүд ч ховор байсан шүү дээ. Харин одоо тэр хэсгийнхээ илүүдэл үсэнд анхаарал тавих нь жирийн л зүйл болсон байна. Хэрвээ чи умдагны гоо сайханд анх удаа орох гэж байгаа бол өмнө ба дараа нь сахих хэд хэдэн зүйл бий.

Хэд хоногийн өмнө гуужуул
Үс дотогшоогоо ургах шиг муухай харагддаг, бас их загатнуулж, хорсгодог зүйл үгүй. Ялангуяа үхэжсэн арьсаа гуужуулаагүйгээс болоод умдагны хэсэгтээ дотогшоо ургасан үсний хар хар цэгтэй болчихвол бикини хийлгэсэн зорилго маань харин ч эсрэгээрээ эргэнэ. Тиймээс хэд хоногийн өмнө зөөлөн скрабаар гуяны дотор талын болон умдагны захын хэсгүүдийг гуужуулаарай. Эмзэг арьстай бол тун болгоомжтой байхыг зөвлөж байна.

0.5 см хүртэл нь ургуулж байж ахин вакс хийлгэ
Ваксын хуулганд сугартлаа наалдахын тулд бидний тэр хэсгийн үс багадаа л хагас см урттай байх шаардлагатай. Тиймээс тэсгэл алдахаас болгоомжлоорой. Бас энэ хооронд хусч болохгүй.

Хэрэгтэй гэвэл өвчин намдаагч уу
Хэрвээ чи анх удаа хийлгэх гэж байгаа бол өвчин намдаагчийг бага тунгаар уучихад гэмгүй.

Сарын тэмдэг дөхсөн үед бүү хийлгэ
Сарын тэмдгийн үед болон түүнээс өмнөх нэг долоо хоногт арьс жирийн үеийнхээсээ илүү мэдрэмтгий болсон байдаг. Тэгэхээр үсийг сугалах үеийн өвдөлт хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг.

Цочрол илэрвэл зуун настын гель түрх
Вакс хийлгэсний дараа тэр хэсгийн арьс улайх, загатнах, биржийх тохиолдол бий. Сандрах хэрэггүй. Энэ бол үс нь авагдаж, онгойсон сүвнүүд бага зэрэг үрэвсэж, цочиржээ гэсэн үг. Зуун настын гель түрхвэл арьс тайвшрахаас гадна ирээдүйд үс дотогшоогоо ургахаас сэргийлэх давуу талтай.

Дараагийн 48 цагийн турш арьсаа гуужуулж, усанд сэлж, наранд шарж болохгүй
Чиний арьс мэдрэг бус байсан ч гоо сайханд орсныхоо дараа эдгээрээс 48 цагийн турш зайлсхийх нь дээр. Нүдэнд харагдахгүй байсан ч, арьсан дээр чинь халуун вакс тавиад хүчтэйгээр хуулж авсан учраас яахын аргагүй цочирч, хуурайшсан л байгаа. Тайвшрах гэж ядаж байгаа арьсаа улам уурлуулаад хэрэггүй шүү.

Бариу хувцаснаас зайлсхий
Бариу хувцас, хөлс хоёр нийлэхээрээ нянгуудыг арьсанд тархаадаг. Вакс хийсний дараа арьс халдвар авах, нянд өртөхдөө илүү амархан байх болно. Гоо сайханд орсон өдрийнхөө туршид сул хувцас өмсөөрэй.

Тогтмол хийлгэ
Бикини ваксыг өвдөлтгүй болгох ганц арга бол тогтмол хийлгэх явдал юм. Хийлгэх тусам өвдөлт багасдаг. Чи өөрөө дасахаас гадна үс чинь илүү хялбар сугардаг болно. Сард нэг удаа гоо сайханч дээрээ тогтмол цаг аваад байвал чи үр дүнд нь улам сэтгэл хангалуун болсоор байна шүү.

Жич: Хэрвээ чи мэргэжлийн гоо сайханч биш л бол бикини ваксыг гэртээ өөрөө хийх гэж оролдоод хэрэггүй. Мөн бикини вакс бол дотоожны хоёр талын шугамын үсийг авахыг хэлдэг гэдгийг санаарай. Бүтэн “нүцгэлэх” ваксыг “бразил” болон “холливууд” гэж нэрлэдэг.

Холбоотой мэдээ

АНХААР: Хүүхэд гар утас, зурагт үзэж суухад тархинд нь “стресстэж байна” гэх дохио очиж, дархлаа нь унадаг

Хөл хориотой холбоотойгоор хүүхдүүд гэртээ байгаа нь дэлгэцний хамааралтай болгох нөхцөл бүрдүүлж ба

2021-01-18

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.I.18-24

Долоо хоног /2021.I.18-2021.I.24/-ийн өрнийн зурхайг хүргэж байна. Хонь Итгэл дүүрэн долоо

2021-01-18

“C” дүнтэй сурагчид амьдрал дээр илүү амжилттай байдаг

1. Тэд бусдын ойлгохыг хүсдэг зүйлийг хэдийнэ ойлгочихсон байдаг “С” авдаг сурагчид анги дээр

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...